Т.Бадрал: Шаардлагатай бол хот руу орох хөдөлгөөнийг хаана


ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал:

-Өвчин анх бүртгэгдээд, албан ёсоор зарласнаас хойш 47 хонож байна. Энэ хугацаанд эрсдэл буураагүй тул Монголын ард түмэн нэг удаа Цагаан сарыг хойшлуулах нь зүйтэй л гэж ярьж байгаа юм. Хүн бүр өөрсдийнхөө аюулгүй байдлыг хариуцах ёстой. Энэ бол төр засгийн хийх ажил биш хувь хүний хийх ажил. Цагаан сартай холбоотой золголт, шинэлэхийг  зогсоохгүй бол тухайн хүнд хариуцлага тооцно. Өөр арга байхгүй. Төрийн захиргааны бүх байгууллагууд үүн дээр ажиллана. Ийм мэдээлэл байвал аймаг, орон нутгийн онцгой комисст шууд ирүүлэх хэрэгтэй. Цагаан сараар хот руу орох ба гарах замыг хаана. Цаашдаа БНХАУ-д байдал сайжрахгүй бол хөл хориог гуравдугаар сарын 2-оос цаашаа үргэлжлүүлж магадгүй нөхцөл байдал үүснэ гэж шадар сайд хэлсэн. Үргэлжлүүлэхээр бол 3-5 хоногийн өмнө урьдчилаад мэдэгдэнэ.

-Сайн малчны шагналын асуудлыг?

-Сайн малчны шагналыг гуравдугаар сарын 2-оос хойш олгохоор болсон. Аймаг орон нутгийн, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд энэ арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.

-Зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар?

-Зах худалдааны төвүүдээр маскгүй хүмүүсийг үйлчлүүлэхгүй. Тухайн байгууллага нь үүн дээр хяналт тавина.

-Шашны байгууллага, хурал ном хурах талаар?

-Шашны байгууллагуудын үйл ажиллагааг хаана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 5 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 5 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 7 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 7 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 23 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22