Эрүүл амьдрах 9 чухал зөвлөмж

О.Шүрэнцэцэг
2020/02/15

  1. Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.
  2. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь харьцангуй тослог багатай байдаг.
  3. Тамхи татахаа зогсоо. Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд үзсэн кино, жүжигчдийг даган дуурайж, ухамсаргүйгээр тамхинд орох явдал ихэсч байна.
  4. Стрессийг багасга. Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ бариж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.
  5. Бохирдлоос өөрийгөө хамгаал. Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь.
  6. Суудлын бүсээ зүү. Статистикийн судалгаанаас харахад суудлын бүс зүүгээгүйгээс олон сая хүн авто машины ослын улмаас нас барах, эсвэл гэмтэж бэртдэг байна.
  7. Утсаар шүдээ чигчил. Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ.
  8. Хэтрүүлж уухаа зогсоо. Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.
  9. Оюун ухаандаа эерэг энергитэй байх. Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр