Хорхойтой шүд амь настай холбоотой

О.Шүрэнцэцэг
2020/02/15

Хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүнээс гадна мэргэжилтнүүд цус өтгөрөхөөс сэргийлсэн эмийн бүтээгдэхүүн яаралтай гаргаж авах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ.

Орчин цагт хүний нас баралтын тоог өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүрх судасны өвчнийг анагаах эм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх уургийг профессор Женкинсон олсон бөгөөд тэрбээр Ирландын мэргэжилтэн Стив Керригантай хамтран ажиллаж байгаа аж. Түүний явуулсан шинэ эм гарган авах туршилтаар дээрх уураг нь цус өтгөрөлтийг зогсоох боломжтой гэдгийг харуулсан байна Амны эрүүл мэндийг муу сахих нь зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмдэг гэсэн яриа эртнээс гарч байсан ч хараахан нотлоогүй байсан юм. Харин хорхойтсон шүд болон буйлны өвчнөөс үүдэлтэй нян цасаар дамжин хүний биеээр тархаж, цус нөжирч, улмаар зүрхний өвчний эхлэлийг тавьдаг болохыг Британийн их сургуулийн амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Шигдээс, цус харвалт зэрэг зүрхний өвчнөөр Британид л гэхэд жилд 200 мянга гаруй хүн нас бардаг байна.Ихэнх тохиолдолд амны хөндийд стрептококк нян үүсч, буйлаар дамжин нянтай цус биеийн бусад хэсгээр тардаг аж. Энэ нян нь ПадА гэдэг уургыг бүрхүүлтэй болохдоо ашиглан цусны ялтастай нэгдэн өөрийн хамгаалалтыг үүсгэдэг байна. Үүнээс харахад ганц нян өвчин үүсгэхэд хангалттай гэдгийг амны хөндийн нян судлалын профессор Ховард Женкинсон хэлжээ. Тэрбээр үүнийг тайлбарлахдаа, цусны ялтас бөөгнөрөн амны хөндийгөөс үүссэн нянг бүхэлд нь бүрж, энэ нь уг нянгийн хамгаалалт болоод зогсохгүй хүний биеийн дархлааны системээс хамгаалагдахаас гадна антибиотикт ч тэсвэртэй болдог. Үүнээс гадна антибиотик хэрэглэснээр нянгийн тархалт улам эрчимжих тохиолдолд ч байдаг. Энэ бүхний эцэст нянгийн улмаас цусны ялтасын бөөгнөрөл нь зүрхний хавхлагад цусны нөжрөл үүсгэхээс гадна цусны судсанд идээт үрэвсэл үүсгэж, зүрх болон тархинд нийлүүлэх цусны эргэлтийг хаадаг гэж профессор Ховард хэлсэн байна.

Тиймээс хүн өдөр тутмын хоолны хэрэглээ, цусны даралт, холестерин, биеийн жин болон амын эрүүл мэнддээ үргэлж анхаарал тавьснаар зүрхний өвчин тусах эрсдэлээ багасгах сайн талтай гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Үүнээс гадна мэргэжилтнүүд цус өтгөрөхөөс сэргийлсэн эмийн бүтээгдэхүүн яаралтай гаргаж авах хэрэгтэй байгааг тэмдэглэжээ. Орчин цагт хүний нас баралтын тоог өсгөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэж буй зүрх судасны өвчнийг анагаах эм бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэх уургийг профессор Женкинсон олсон бөгөөд тэрбээр Ирландын мэргэжилтэн Стив Керригантай хамтран ажиллаж байгаа аж. Түүний явуулсан шинэ эм гарган авах туршилтаар дээрх уураг нь цус өтгөрөлтийг зогсоох боломжтой гэдгийг харуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр