Шуурхай: Коронавирусын халдварын талаар ЭМЯ-аас мэдээлж байна


ЭМЯ -ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл нь дэлхийн хэмжээнд халдварын байдал ямар байгааг тодрууллаа. Тэрээр:

-Сүүлийн 24 цагийн дотор 15 мянга 346 тохиолдлоор нэмэгдсэн. Лабораторийн хурдавчилсан аргын нэвтрүүлснээр тохиолдлын тоо нэмэгдсэн. Өчигдөр орой хуурамч мэдээлэл их тарлаа. Хөвсгөл аймагт нас барлаа гэх мэтээр нэг эмэгтэй хуурамч мэдээлэл хүчтэй тараалаа. Байлдааны цагийн онц байдалд шилжлээ, 1-2 сарын хүнсээ нөөцлөөрэй гэх мэт  уриа тараасан гэсэн байна.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат ярихдаа :

-Цахим орчинд худал мэдээлэл тараадаг, уриалах явдлыг зогсоогооч ээ гэж шаардаж байна. Өчигдөр худал мэдээлэл тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г.-г тогтоогоод шалгаж байна гэв.

ЭМЯ-ын Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-ДЭМБ-аас өгсөн зааврын дагуу иргэдэд зөв мэдээллийг өгөх чиглэлээр ажиллаж байгаа. Эмнэлгийн үйлчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна. ХӨСҮТ 200 орны бэлэн байдлыг хангаад, сэжигтэй тохиолдлуудыг шалгаад, тусгаарлаад явж байна. Эмч мэргэжилтнүүдийг сургаж байна, эм эмийн хэрэгслээр хангаж байна.

Өдөрт тэдэн хүн тусгаарлалаа, оношилж байна гээд ярьж байгаагийн цаана маш олон тооны эмч, мэргэжилтнүүдийн ажил байна, асар их эм бэлдмэл хэрэглэж байна. Гэтэл тусгаарлагдаж  байгаа иргэд эрүүл мэндийн ажилтнуудыг хэл амаар доромжлох явдал тасрахгүй байна. Баян-Өлгийн тохиолдол дээр жишээ татъя. Маш олон удаа Хятад руу орж гарч яваад Улаанбаатар орж, тэндээсээ Ховд орж, тэндээсээ Баян-Өлгийн орсон. Тэгсэн атлаа өөрийн явсан зам, суусан автобусны талаар ямар ч мэдээлэл өгөхгүй байгаа. Гэтэл энэ хүний сууж явсан бүх автобус унаа, замдаа хоол идсэн газар гэх мэт бүх хавьтлуудыг бид өөрсдөө тодруулсан. Анхааралтай байх хэрэгтэй гэж сэрэмжлүүлсээр атал ийм хариуцлагагүй байдал гаргаж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Хөвсгөл, Баян-Өлгийн тохиолдол сөрөг гарсан. Дорнодын мөн сөрөг гарсан. Японоос 1000 оношлуур орж ирсэн. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Одоо давтан шинжилгээ хийнэ. Тусгаарлах хугацаа нь 15-нд дуусна.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат:

-Хуурамч мэдээлэл тараасан 10 тохиолдлыг шалгаж байна. Тогтоогдвол Зөрчлийн хуулиар 2 сая хүртэл төгрөгөөр торгоно. Цаашдаа эрүүгийн хэрэг ч үүсгэх боломжтой. Арга хэмжээ тооцсон нэг тохиолдол байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 6 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 6 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 8 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 8 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22