Хамаг амьтны тусын тулд “ҮРЭЛ ТАРААХ АЖИЛЛАГАА”-гаа хойшлуулна уу


Мянга гаруй хүний амийг авч одсон коронавирусийн халдвартай дэлхий нийтээрээ тэмцэж байна. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээ түр хугацаагаар хааж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглож байна. Манай улсын Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч цаг алдалгүй хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж, үндэсний баяр “Цагаан сар”-ын баярыг ч өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхаар шийдвэр гаргаад байна. Эдгээр шийдвэрүүдийн үндсэн зорилго нь “иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх” явдал.

Гэтэл “хамаг амьтны тусын тулд” гэх шашны байгууллага, тодруулбал, Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд “эсрэг” үйл ажиллагаанд иргэдийг уриалж байгаа нь хэр зохимжтой вэ? Тодруулбал, тус хийдийн Гадаад харилцааны ажилтан Э.Баасантогтох хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ айхтар өвчнөөс сүсэгтэн олноо сэргийлэхийн тулд манай гандан өдөр болгон шахуу ном хурж байгаа. Мөн Манал, Лүйжин, ерөөлийн номуудыг дацангууд хувааж авч хурсан. Маргаашаас эхлээд манай гандангаас тусгайлан бэлтгэж хийсэн үрлийг ард түмэндээ тараана. Уг үрлийг биедээ зүүснээр маш ач тустай юм. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай. Үрэлийг улаан утсанд ороож зүүхээс гадна энгэртээ ойр байлгаж үрлийн үнэр нь өөрт аль болох үнэртэж байхаар зүүнэ. Үрэлийн үнэр тархаж байгаа газарт элдэв вирусийг устгах ач холбогдолтой. Эхний ээлжид эмч нартаа тараана” хэмээжээ.

Шашин шүтэх, шашны зан үйл үйлдэх, шашны эд зүйлсийг хэрэглэх нь иргэдийн хувийн итгэл үнэмшил, хүсэл сонирхлоор зохицуулагдах боловч халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй энэ үед төр засгийн бодлого, хамгийн гол нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг үйлдэл болох эрсдэл байна. Учир нь Гандангаас тараах тухайн үрлийг авахаар иргэд тус хийдийг зорьж, “иргэдийн бөөгнөрөл” үүсэх боломжтой бөгөөд ингэснээр “Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон” шийдвэр “талаар болох” юм.

Иймд тус хийдээс зохион байгуулахаар зэхсэн “үрэл тараах ажиллагаа”-нд Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага анхаарч, зохих шаардлагыг тавьж ажиллах биз ээ. Түүнчлэн, иргэд өөрсдийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн төлөө олон хүн цугларсан газарт очих эсэхээ шийдэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 6 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 6 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 8 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 8 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22