Хөвсгөлд тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ


ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээлэл өглөө. ЭМЯ -ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл нь 100 гаруй сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн болохыг хэлээд халдвар гарсан улс орон, түүний дотор БНХАУ руу зайлшгүй шаардлагатай биш бол аялах хэрэггүй гэж анхааруулсаар байтал Хөвсгөл аймгийн харьяат иргэн Замын Үүдээр зорчоод тэгээд өнөөдрийн байдлаар тэр хүнтэй нэгдүгээр хавьталд орсон 109 хүнийг тусгаарлах арга хэмжээ аваад байна. Энэ бол ЭМ-ийн байгууллагаас гадна Онцгой байдал, Цагдаа, Хилийн хяналт гээл нийт хүмүүст ажлын маш их ачаалал үүсгэхээс гадна тэр олон хүнийг тусгаарлах, хоол хүнсээр хангах зэргээр эдийн засагт ихээхэн дарамт учруулж байгаа гэдгийг манай иргэд манай иргэд, та бүхэн ойлгомоор байна гэж хэллээ.

-ЭМБ-ийн мэргэжилтэн О.Ариунтуяа шинэ коронавирусийн нэршлийг албан ёсоор Covid-19 гэж нэрлэх болсон гэдгийг дуулгаад хоёрдугаар сарын 12-ны 10 цагийн байдлаар нийт 45 мянга 168 тохиолдол, 1115 нас баралт бүртгэгдсэн болохыг хэллээ. Мөн "Өчигдрийн салбар хоорондын мэргэжилтнүүдийн хийсэн эрсдэлийн үнэлгээ “маш өндөр” гэж гарсан. Цаашид хүн амын дунд гарлаа гэж үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөж ажиллаж байна" гэв.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын дарга, хурандаа П.Эрдэнэбат:

-...энэ өвчний талаарх мэдээллийг нуун дарагдуулах, хаана байсан, ямар хүмүүстэй байсан гэсэн мэдээллүүдийг их төөрөгдүүлж өгч байна. Үүн дээр иргэд маань ухамсартай хандах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 15-ын 6-д халдварт өвчин тараасан тохиолдолд хуулийн хариуцлагатай. Тиймээс иргэд төрийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд ухамсартай хандахыг анхааруулж байна гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Хөвсгөл аймагт тусгаарлагдсан тохиолдлын хариу сөрөг гарсан. Гашуунсухайт боомтын 12 хүний шинжилгээ сөрөг гарсан. Эдгээр хүмүүсийг 14 хоног тусгаарлан ажиглалтыг үргэлжлүүлнэ. Хоёрдугаар сарын 11-нд 7 хүн тусгаарлагдсан: ХӨСҮТ-д 1, Сүхбаатар дүүрэгт 1, Баян-Өлгийд 1, Сүхбаатар аймагт 2, Замын - Үүдэд 2.

Хубэйгээс авчирсан 31 хүүхдийн тусгаарлах хугацаа дуусах дөхөж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал сайн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй, сэтгэл санаа сайн гэлээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 7 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 7 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 9 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 9 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22