БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ДИЙЛЭНХ ХЭВЭЭР БАЙНА


Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 4 дүгээр сарын 20-26 өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ хугацаанд нийт 110 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Гомдол, мэдээллийн агуулгын хувьд 26.4 хувь нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой, 3.6 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 7.3 хувь нь харьяалалд хамаарахгүй, 56.4 төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол, мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар, байгууллагаар нь авч үзвэл боловсрол, нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол, мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. Тухайлбал Нийслэлийн 12-р сургууль, 14-р сургууль, 52-р сургууль, 6-р сургууль, 71-р сургууль, 56-р цэцэрлэг, 80-р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр, хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит 3-р эмнэлэг, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Баянзүрх дүүргийн 19-р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ. Иймд иргэд, олон нийт, эцэг эх, оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал, гомдол, мэдээллийг АТГ-ын 1800-1969 дугаарын утсанд өгч, цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг Авилагатай тэмцэх газраас зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18