Л.Ганболд: Шинжилгээний хариу маргааш гарна, Хөвсгөл аймагт оношлуур байхгүй, маск хүрэлцээгүй байна


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд

-Манай аймгийн Бүрэн сумын иргэн П. нь 2020 оны хоёрдугаар сарын 10-ны 12 цагт Өрхийн эмнэлэг дээр очиж биеийн байдлаа үзүүлсэн. Түүнийг эрүүл мэндийн байгууллага сэжигтэй тохиолдол байна гэж аймгийн штабт мэдэгдсэнээр онцгой тохиолдолд авах ёстой шуурхай арга хэмжээг авсан.

-Тухайн хүн эмнэлэгт хандах үедээ ямар шинж тэмдэгтэй байсан бэ?

-Хоёрдугаар сарын 7-оос хойш ханиалгасан, халуунтай, зовуурьтай байгаа гэж ирсэн байсан.

-Тухайн иргэн БНХАУ-аар зорчсон уу?

-Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод нүүрс тээврийн жолооч хийж байсан. Он гарснаас хойш БНХАУ руу хэд хэдэн удаа нэвтэрч байгаад хамгийн сүүлд нэгдүгээр сарын 28-ны өдөр Хятадаас орж ирээд Улаанбаатар хотоор дамжин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хоёрдугаар сарын 5-нд ирсэн байгаа юм. Бид шадар сайдын 08 тоот тушаалын дагуу онцгой горимд шилжээд, иргэн П.-ийн шинжилгээний сорьцыг өчигдөр Улаанбаатар хот руу явуулж, өнөөдөр өглөө ХӨСҮТ-д хүргүүлсэн. Шинжилгээний хариу маргааш гарна.

-Иргэний биеийн байдал одоо ямаршуу байна вэ? Гэр бүлийнх нь хүмүүсийг тусгаарласан уу?

-Бид онцгой нөхцөл байдлын үед ажиллах журмын дагуу ажилласан. Нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоох, тусгаарлах ажлыг өчигдөр зохион байгуулсан. Манай Ццагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Зооноз судлалын үндэсний төв, Онгой байдлын алба гээд аймгийн хэмжээний албад шуурхай ажилласан. Гэр бүлийн хүмүүсийг гэрийн хүрээнд нь тусгаарлан хяналт хийж байна. Шаардлагатай хоол, усны асуудлыг гаднаас нь шийдэж өгсөн. Гэр бүлийн хүрээнд халуурсан гэх мэт шинж тэмдэг илрээгүй. Тэднийг ЭМ-ийн газар болон Зоонозын төвөөс үзлэгийн баг гаргаж тэднийг үзэж байгаа. Иргэн П.-ийн хувьд ЭМ-ийн байгууллагаас даамжирсан өвчний шинж тэмдэг байхгүй гэж байна. Даралт, халуун зэрэг үзүүлэлт нь өнөөдрийн байдлаар хэвийн байна.

Тусгаарлах нөхцөлийг хангаж тусгаарласан өрөөнд ЭМ-ийн байгууллагын гурван ажилтан хамт тусгаарлагдаад байна.

-Танай аймгийн онцгой комисс ямар шийдвэр гаргасан бэ?

-Бид өчигдөр аймгийг онцгой комисс, аймгийн шуурхай штаб хуралдаад өчигдөр оройноос аймгийн хэмжээнд бүх баар, цэнгээний газруудын үйлчилгээг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хаах шийдвэр гаргасан. Мөн өнөөдрөөс шинжилгээний хариу гартал аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зах, зах орчим дах 300 метрийн доторх үйлчилгээний байгууллагуудын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээний ажлыг явуулах шийдвэр гаргасан. Төрийн байгууллагуудын үйлчилгээг иргэд амны хаалттай авах шийдвэр гаргасан. Аймагтаа 24 цагийн пост ажиллуулж байна. Улаанбаатар хот болон бусад газраас ирж байгаа иргэдэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн Мөрөн нисэх буудал дээр энэхүү үйл ажиллагааг зохионо байгуулсан.

-Маск, ариутгалын бодис, эмийн бодисын хүрэлцээ хэр байна вэ? Танай аймагт оношлуур байна уу?

-Улсын онцгой байдлын шийдвэрийн дагуу аймагтаа амны хаалт үйлдвэрлэх арга хэмжээг зохион байгуулсан. Аймаг дах оёдлын үйлдвэрлэл явуулдаг ААН-үүд энэхүү санаачилгыг дэмжээд байгууллагуудтай гэрээ хийгээд амны хаалтыг аймагтаа үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан. Амны хаалт нь стандартын шаардлага хангасан байх ёстой тул манай мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хүртэмж хангалттай биш байгаа ч бид иргэддээ анхааруулан хэлж байгаа. Онцын шаардлагагүйгээр гэрээс гарахгүй байх, олон нийтийн газраар явахгүй байвал маскны дутагдлыг нөхөх боломжтой гэж үзсэн. ОХУ-аас тодорхой тооны маскийг захиалсан, эхний ээлжийн маскнуудыг хүлээж авсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн шаардлагын талаарх хүсэлтийг ЭМЯ-нд хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд нөөц бүрдүүлэх тал дээр төсөв санхүүгээ гаргаад шаардлагатай зүйлсийг бэлдсэн байгаа. Коронавирус илрүүлэх оношлуур манай аймагт байхгүй.  

-Мөсний баярыг цуцлах шийдвэр гаргасан байна.

-Жил болгон “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулдаг. Энэ жил 20 дах жилдээ зохион байгуулахаар төлөвлөж байсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ жил “Хөх сувд” мөсний баярыг зохион байгуулахыг зогсоох шийдвэр гаргасан. Энэ талаарх саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн. БОАЖЯ-ы сайдын тушаалаар батлагдсан шийдвэр байдаг. Тэгэхээр эндээс сайдын тушаал гарах учиртай.

-“Хөх сувд” баярын үеэр хэдий хэмжээний орлогыг аймгийн төсөвт оруулдаг байсан юм бэ?

-Өнгөрсөн жил 27 мянга орчим хүн ирсэн гэсэн судалгаа гарсан. Иргэд, ААН-үүдэд орсон орлогыг тооцож үзэхэд 700 сая төгрөгийн орлого орсон гэж үзсэн. Эндээс татвар хэлбэрээр төсөвт орлого орно. Бид мөсний баярт оролцогч авто тээврээс хураамж авч, түүгээрээ мөсний баяр зохион байгуулагдсан талбай, ойр орчинд цэвэрлэгээ үйлчилгээ,  байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн жил хураамжаас 10 сая төгрөг аймагт орж ирсэн.

Иргэдэд зөв мэдээлэл хүргэхийг хүсэж байна. Өнөөдөр Хөвсгөл аймгийнхан сөрөг гэсэн хариу гарна гэдэгт найдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр