Жүжигчин Г.Билэгжаргалыг хар тамхи хэрэглэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүнд холбогдох хар тамхины хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж байгаа бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг нь түүний оршин суух хаягийн дагуух цагдаагийн хэлтэст тус тус шалгаж байна.
Г.Билэгжаргал нь хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн ээжийгээ хүчирхийлдэг байснаас үүдэн хохирогч зугтаж амьдардаг байсан бөгөөд төрсөн хүү нь ийнхүү шалгагдаж эхэлснээр “гомдолгүй” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн талаар зарим хэвлэлд бичжээ.
Харин энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “хэрэг шалгагдаж байгаа. Шалгалтын явцад мэдүүлэг болоод бусад мэдээллийг гадагш гаргах боломжгүй. Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгдөг” гэсэн тайлбарыг хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна