Улаанбаатар хотод өдөртөөө 1-3 хэм дулаан, багавтар үүлтэй


2020 оны 02 дугаар сарын 11-ний 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Эг-Үүр,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн,  өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 12-14 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 7 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 7 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 9 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 9 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22