Шүүхийн ерөнхий зөвлөл: Авлигатай холбоотой нийт хэргийн 22,7 хувийг прокурорт буцаан шийдвэрлэсэн


-2019 онд анхны шатны шүүхээр шийдвэрлэгдсэн зарим төрлийн хэргийн тоо өссөн. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл 82,6 хувиар өссөн. Хүчингийн гэмт хэрэг 16,3 хувиар өссөн. Зам тээврийн зөрчил 11,5 хувиар өссөн. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 32,8 хувиар өссөн.

-Авлигын болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг бүлгээр нь шийдэхдээ 220 хүн ногдох 88 хэргийг хүлээн авч 47 хэргийг анхан шатны шүүх шийдсэн. 43 хүнд холбогдох 20 хэргийг прокурорт буцаасан. 1 хүнд ногдох 1 хэргийг түдгэлзүүлжээ. Анхан шатны шүүхээс эрүүгийн нийт хэргийн 686 буюу 5,1 хэргийг прокурорт буцаасан. Үүнээс авлигатай холбоотой нийт хэргийн 22,7 хувийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн авлигын хэргийн 48,9 хувь нь дангаараа хахууль авах гэсэн хэрэг эзэлж байна. Нийт 107 хүнд холбогдох 47 хэргийг хянан шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс 24 хүнд холбогдох 17 хэрэг нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, 1 хүнд холбогдох 1 хэрэг нь гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах, 28 хүнд холбогдох 23 хэрэг нь хахууль авах, 51 хүнд холбогдох 2 хэрэг нь хахууль өгөх, 1 хүнд ногдох 1 хэрэг нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах хэрэг эзэлж байна.

-388 хүнд холбогдох 221 хэрэг нь мансууруулах бодис, хар тамхитай холбоотой байсан. Эднээс 171 хэрэг буюу 77,4 хувийг анхан шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн. Мансууруулах бодистой холбоотой хянан шийдсэн нийт хэргийн 170 нь буюу 99,4 хувийг мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодисыг хууль бусаар ашиглах хэрэг эзэлж байна. 2 хүнд холбогдох 1 хэрэг нь мансууруулах нөлөөтэй ургамлыг хууль бусаар тариалах хэрэг эзэлж байна.

-Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 41,8 хувь нь 18-29 насны иргэд. 47,7 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй хүмүүс байна.

-Тайлант хугацаанд 13 мянга 11 хүнд ял шийтгэл ногдуулснаас урд нь ял шийтгүүлж байсан хүний тоо 15 хувиар, ял шийтгүүлсэн өсвөр насны хүүхдийн тоо 19,2 хувиар өссөн.

-Ял шийтгүүлсэн хүмүүсийн 3520 буюу 23 хувь нь хорих ял, 7529 хүн буюу 49 хувь торгох ял авсан, 1965 хүн буюу 13 хувь нь нийтэд тустай ажил хийлгэх ял, 124 хүн буюу 1 хувь нь албадлагын арга хэмээ авсан, 2164 хүн буюу 13 хувьд нь тэнсэх ял авчээ.

-Гэмт хэргийн улмаас 16 мянга 520 хүн хохирсон. Нийт хохирлын хэмжээ 46 тэрбум төгрөг. 545 хүн гэмт хэргийн улмаас амь нас хохирсон байна. 8597 хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд, хүндэвтэр гэмт учирсан байна. 1193 хүн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон.

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын 31,3 хувь эхнэр нь, 37 хувь нь хамтран амьдрагч нь байжээ.

-Анхны шатны эрүүгийн шүүхийн шийдвэрээр цагдан хоригдох шийтгэл авсан хүний тоо 15,6 хувиар буурсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 8 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 8 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 10 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22