Нам даралтын 290 зууханд 10 тэрбумаар утаа шүүгч тавьсан ч, хэдий хэмжээгээр утааг шүүж байгаа нь тодорхойгүй байна


-Энэ сургууль 1500 хүүхэд суралцдаг, халаалтаа нам даралтын зуухаар шийдсэн. Хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон ч энэ сургуулийн гэх мэт тоотой хэдэн зууханд түүхий нүүрсийг түлэхийг зөвшөөрсөн. Улмаар энэ сургуулийн уурын зуухны янданд усан суурьтай агаар шүүгчийг суурилуулжээ. Нийт 10 тэрбум 700 сая төгрөгөөр 290 уурын зууханд ийм шүүлтүүр суурилуулсан. Гэтэл шүүлтүүр суурилуулснаар халаалт муудах зэрэг таагүй зүйл үүсэж эхэлжээ. Энэ  талаар газар дээрээс нь тодруулъя.

-Шүүлтүүрийг наймдугаар сард суулгаад есдүгээр сарын 15-аас эхлэн байнгын ажиллаж байна. Гайгүй үр дүнтэй юм билээ. Утааны өнгийг харахад цэвэрлэгдсэн нь илт харагдана.

-Яг тэдэн хувь шүүж байна гэсэн хэмжүүр байна уу?

-Энд тийм хэмжүүр, харах зүйл байхгүй учраас тэдэн хувь шүүлээ гэдгийг мэдэх боломжгүй. Тэгэхээр утааныхаа өнгийг харна. Утааны өнгө цэнхэрдүү байвал нэлээд сайн шүүж байна гэсэн үг. Бас шүүгдээд үлдсэн тоос, тортог гээд механик хольцуудаас харахад маш сайн шүүж байгаа юм.

-Усан суурьтай шүүлтүүр тавьснаас хойш зардал өндөр гарч байна гэдэг зүйл яригдаж байна. Мөнгөн дүнгээр хэд байгаад хэд болсон бэ?

-Би сая нягтлангаасаа авлаа. Манайх өмнө нь сарын хэрэглээ 5 сая 400 мянга хавьцаа байдаг байж. Тэгээд Хэсэгчилсэн инженер хангамжийн газар энэ уурын зуухыг бие дааж авч эхэлснээс хойш манайхаас өгч байгаа төлбөр нь 14 сая  800 мянган болсон. Тэгэхээр бараг гурав дахин өндөр зардлаар халаалтаа авч байна гэсэн үг.

Дараа нь энэ усан шүүлтүүрийн төхөөрөмж нь ойр ойрхон эвдэрдэг, бөглөрөлттэй.

-Сургуулийн дулаанд өөрчлөлт гарсан уу?

-Сургуулийн ажилтнуудаас асуухаар өмнөх жилүүдээс 10-15 хооронд багассан гэж байгаа. Харин хэсэгчилсэн инженер хангамжийн газраас болохоор “Манайх гадаа температуртаа тохирсон халууныг өгч байгаа” гэж тайлбарлаж байна. Гэтэл сургууль дотор, зарим ангиудад хүйтэн байгаа. Бас халаалт хэт багасаад ирэхээр зарим ангиудад ус алдах явдал гардаг.

-Энэ уурын зуухан дээр танайхаас хэдэн хүн ажилладаг вэ?

-Манайхаас хоёр хүн ажилладаг. Тэгээд бас хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст сүү өгөх ч юм уу хангалт байх ёстой. Тэгтэл энэ хангалтыг дутуу өгдөг гэсэн мэдээлэл надад өгөөд байна.

-Халаалт гурав дахин өндөр гарна гэдэг чинь их өндөр гэсэн үг. Энэ талаар холбогдох газруудаас тодруулсан уу?

-Нарийвчилж судлаагүй, гэхдээ дуулгасан байгаа.

-Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Би нарийн хэлж мэдэхгүй. Ямар ч байсан холбогдох шатны байгууллагуудаар шалгагдаж, батлагдсан тарифын дагуу төлбөр гарч байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 8 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 8 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 10 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22