Эрүүгийн хэрэгтнүүд 200 гаруй иргэнийг турхиран уурхай руу дайрчээ


Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн нутаг Баруун Тахилт гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ний уурхай бий. Тодруулбал, хуулийн хүрээнд МV-020838 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай.

Өвөл болсон учир уг уурхайн үйл ажиллагаа зогсож, хамгаалалтын ажилтнууд, тогооч зэрэг цөөн хүмүүс уурхайн кемп дээрээ ажиллаж байгаа юм байна. Үүнийг далимдуулан уг уурхай руу хэд хэдэн удаа дайралт ирж, хүмүүсийн эрүүл мэндэд хохирол учруулжээ.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30, 31-ний шөнө 70-80 автомашинаар 200-300 орчим хүн дайрч, уурхайн бүс рүү нэвтрэн, портер машинаар болон шуудайгаар шороог нь дээрэмдэн авч гарсан байна. Ингэхдээ хүрз, лом, жоотуугаар зэвсэглэн хамгаалалтын 10 гаруй ажилтныг гэмтээн, хөөж гаргасан байна.

Харин 31-ний шөнө дайрах үеэрээ тус уурхайн хамгаалалтын албаны дарга н.Ганболдыг хоёр удаа хутгалсан байна. Хохирогчийн биеийн байдал хүнд Цэргийн төв госпиталд хүргэгдэн ирж, хагалгаанд ороод байгаа юм байна. Мөн өөр нэг хамгаалалтын ажилтны хоёр шүдийг хугалсан,  хацрыг нь хүрзээр сэтэлсэн зэргээр гэмтээжээ.

Дайралт болсон эхний өдөр буюу 30-ны шөнө Төв аймгийн Сүмбэр сумын цагдаад дуудлага өгсөн. 31-ний шөнө ч сумын цагдаа болон аймгийн цагдаагийн газар луу дуудлага өгөхөд Төв аймгийн Цагдаагийн газраас “Өнөөдөр очиж амжихгүй” гэсэн хариулт өгч, сумын хоёр цагдаа ирсэн байна. Гэвч уурхай руу дайрч байгаа 200 гаруй иргэний өмнөөс хамгаалалтын 20 орчим ажилтан, цагдаагийн хоёр алба хаагч хүчин мөхөстөж, ийнхүү хамгаалалтын ажилтнууд эрүүл мэндээрээ хохирсон байна. Харин аймгийн цагдаад дуудлага өгснөөс хоёр хоногийн дараа аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирж, уурхайд шалгалт хийгээд явжээ.

Бидэнд байгаа баттай мэдээллээр, тухайн дайралтыг зохион байгуулж байгаа хүмүүс нь эрүүгийн элементүүд гэгддэг Маам хочит Эрдэнэбаатар, Хар Зулаа, Бөөс Цогоо гэх этгээдүүд аж. Тэд хамгийн сүүлийн үеийн том оврын жийп автомашинууд хөлөглөн, иргэдийг турхирч, уурхай руу дайрч байгаа мэдээлэл байна.

Хууль журмын дагуу лиценз эзэмшсэн уурхай руу ийнхүү эрүүгийн элементүүд иргэдийг турхиран, зэвсэг ашиглан дайрч байхад цагдаагийн байгууллага яагаад дуудлага өгсөн даруйд очдоггүй, сумын цагдаагийн хоёрхон алба хаагч очоод хүчин мөхөстөөд иргэнийг хутгалуулахыг нь хараад байж байдаг нь сонин.

Тэгвэл, Энэ талаарх мэдээллийг ЦЕГ аваагүй байна уу, гэвэл бас тийм биш. Учир нь ЦЕГ-ын албан ёсны цахим хуудсанд энэ талаарх мэдээлэл бичигдсэн байна. Гэхдээ, “уурхай руу дайрсан иргэдийн техник хэрэгслийг хурааж, тараалаа” гэдэг байдлаар бичигджээ. Тэгээд ч энэ үйл явдал нь нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдийн үйл явдал бөгөөд 30, 31-ний өдрүүдийн дайралт, иргэн хутгалуулж хохирсон зэрэг мэдээлэл байхгүй байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 9 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 9 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 11 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22