Зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан этгээдүүдийг Баян-Өлгийн цагдаа нар баривчилжээ


"Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн иргэн “Б”, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн “Э” нар 3 удаагийн үйлдлээр тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3 тооны зэгсний зэрлэг гахай хууль бусаар агнаж улмаар ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Зэгсний зэрлэг гахай нь Хар ус, Хар нуурын эргийн хулсан шугуй, Ховд, Булган, Зэрэг, Бөхмөрөн, Тэс, Нарийн голуудын татам шугуйд хэсэгхэн газарт байдаг, хууль бус агнуур улмаас эрс цөөрч, тоо толгой багассан төдийгүй иргэд нуур, голын эрэг орчмын мод, сөөг, хулсыг аж ахуйн зорилгоор бэлтгэх, түймэр тавих, тариа, ногоо тарих зэргээр хоргодох тохиромжтой орчныг доройтуулж байгаагаас нүүдэллэн зайлж байна. Дээрх шалтгаанаар байршил нутгаасаа дайжсан гахай агнуулах, чоно, нохойд бариулах, турж үхэх, зэргээр хорогддог байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэж, Монгол Улсын улаан номд оруулсан байдаг.

Хууль бусаар зэгсний зэрлэг гахай агнасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн /Хууль бусаар ан агнах/1 дэх хэсэгт 2,7 сая хүртэл төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Зэгсний зэрлэг гахайн экологи, эдийн засгийн үнэлгээг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор эрийг нь 2.9 сая, эмийг нь 3.3 төгрөгөөр тогтоосон ба МУ-ын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлдэг болно.

Эх дэлхий, байгаль, ан амьтнаа хайрлан хамгаалъя Хамтран ажилласан иргэддээ баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 9 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 9 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 11 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22