Коронавирусын халдвараар 491 хүн нас барж, 892 хүн бүрэн эдгэжээ


2020 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 24.00 цагийн байдлаар Хятадын 31 муж (бүс, хот)-д шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 24324 (2 сарын 4-ний 8 цагаас хойш 3853-аар нэмэгдсэн), нас барсан 491 (66-аар нэмэгдсэн), биеийн байдал хүнд 3219 (431-ээр өссөн), бүрэн эдгэрч гарсан 892 (262-оор өссөн) хүн байна.

252,154 хүн ажиглалтад байсан бөгөөд 18,457 хүн халдваргүй болох нь тогтоогдож, 185,555 хүн үргэлжлүүлэн эмнэлгийн хяналтад байна.

 

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл:

-Дархан –Уул аймгийн иргэн коронавирус дэгдсэн тухай анхааруулга явуулаад байхад гадаад руу айлчилсан байгаа. Гэхдээ манай зөвлөгөөг даган өөрийгөө тусгаарлаж чадсан байна. Иймд гадаад руу зорчихгүй байх, зорчлоо гэж бодоход ханиах, цээжээр өвдөх үед өөрийгөө тусгаарлаад, маскаа зүүн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:

-Сэжигтэй тохиолдлуудын хариу бүгд сөрөг буюу илрээгүй гэж гарсан. 2020 оны хоёрдугаар сарын дөрвөнд Сөүлээс дөрвөн хүн ирээд тусгаарлагдсан одоо шинжилгээний хариу хүлээж байна. Бидэнд 100 гаруй оношлуур байна. ДЭМБ-ын 3000 оношлуурын эхний 500 нь дараа долоо хоногийн дундуур ирнэ гэсэн мэдээ байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

-Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа. Нийт 23 улсад 159 улсад бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд Малайз, Герман, Вьетнам гэсэн улсуудад нэмж бүртгүүлсэн. Өвдсөн хүмүүсийн дийлэнх нь эрчүүд, 30-79 насны хүмүүс байна. Нууц үе 6,1 хоногтой. БНХАУ-аас бусад газар илэрсэн бүх тохиолдолд нь Хятадын Хубэй мужаар аялсантай холбоотой байгаа юм.

МХЕГ-ийн Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд

-МХЕГ бэлэн байдалд ажиллаж байна. Улсын хэмжээнд нийтийн тээврийн 12, таксины 5 компани, ЕБС 197 сургууль, 67 цахим тоглоомын газар, 76 зочид буудал зэрэгт мэдээлэл биечлэн хүргүүлж ажилласан. Мөн удахгүй Цагаан сар болох гэж байгаа тул 21 аймгийн түвшинд хяналт шалгалт хийгээд явж байна. Өнөөдөр 1166 ширхэг бараа бүтээгдэхүүн чанарыг шаардлага хангаагүй тул устгалд оруулсан. Бид хааж торгохоос илүүтэй зөвлөмж өгөхөд илүүтэй анхаарч байна. Мөн золгохдоо үнсэх, хамрын тамхи солилцох зэрэг нь коронавирус тархах нөхцөлд багтаж байгаа. Иймд Цагаан сарыг өргөн хүрээтэй тэмдэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 9 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 9 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 10 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 11 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22