А.Золбоо: Монголдоо ирсэн хойно тусгаарлагдах хэдхэн хоног юухан байх вэ дээ


Халдварын голомт БНХАУ-ын Ухань хотоос МУ-ын Засгийн газар 31 иргэнээ авчран, ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэдний нэг, докторант А.Золбоо ийнхүү бичжээ.

“Сайн байцгаана уу. Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж, ямар нэгэн халдвар аваагүй гэж БНХАУ-ын тал үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.
 

Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.
Удахгүй эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, өөрийн чадах хэрээр нийтлэл бичин оруулах болно.


Яг одоо бидний 30 оюутан, нэг бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналт дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харж байгаа байх.


Өчигдөр орой Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам маш өндөр хэмжээнд, хариуцлагатайгаар зохион байгуулж биднийг шилжүүлэлтийн эцсийн зогсоол болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд авчраад байна.


Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.


Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байх нь ээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байх вэ дээ.


Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба шаардлагатай үед утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.


Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаарлагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.


Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Та бүхний сайхан сэтгэл, дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна.


Мөн Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ-ын нийт хамт олон та бүхэнд баярлаж, талархсанаа илэрхийлье.


Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,


МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 10 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 10 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 12 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 12 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22