Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24 нд шилжих шөнө ТЕГ-ын алба хаагчид орос, монгол иргэдийг наймаа хийж байхад нь галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн талаар зариг.мн сайт анхлан мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн алба хаагчид ийм үйлдэл дээр ажиллагаа явуулсан” гэсэн тайлбарыг хийсний дараагаар ТЕГ-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, бидний мэдээллийг баталгаажуулсан юм.

Тодруулбал, ТЕГ-ын алба хаагчид болох Г.Доржсүрэн, Т.Лхагвасүрэн, Я.Баярсайхан нар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд МУ-ын иргэн П, ОХУ-ын иргэнтэй наймаа хийж байхад нь ОХУ-ын иргэний 50 мянган ам.долларыг дээрэмдсэн учир ШШГЕГ-ын харьяа 461-р ангид саатуулагдаад байгаа билээ.
Тэгвэл уг үйлдэлд холбогдуулан албаны дарга, Орлогч дарна нарт хариуцлага тооцжээ. Тодруулбал, ТЕГ-ын тусгай хэлтсийн дарга нар Ш.Болорсүх, н.Гантулга нарыг чөлөөлж, н.Амгаланбаатар, н.Отгонзаяа нарыг томилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна