Эрээнд байгаа 100 гаруй иргэнээ өнөөдөр авчирна


Улсын онцгой комисс өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар Эрээн хотод ажиллаж амьдардаг Монгол Улсын 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргасан. Үүний үндсэн дээр маргааш дөрвөн автобус Эрээн рүү явуулж, иргэдээ авч ирнэ. Автобусанд сууж амжаагүй иргэд төмөр замаар болон агаарын замаар дамжин эх орондоо ирэх боломжтой” гэв. Мөн “Уханьд байгаа 31 оюутныг авчрахад бэлэн болсон. БНХАУ-аас 56 улс өөрийн иргэдээ авахаар нислэгийн зөвшөөрөл хүлээж байна. Зөвшөөрөл гармагц онгоцны багт тавих хяналт, тухайн иргэдийг суулгахаас өмнөх шинжилгээний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна” гэлээ. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай улсад 134 эмнэлгийн 15 мянган ор бий. Үүнээс 2195-ыг нь коронавирусийн халдвар гарсан тохиолдолд ашиглах боломжтой. Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүйгээр өөр бүс нутагт тусгаарлан, шинжилгээнд хамруулж байна. Энэ туршлагад үндэслэж тусгай объектыг судалж байна” гэв. Мөн “Манай улсад амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганц хувийн компани бий. Энэ үйлдвэр БНХАУ-ын Хуабэй мужаас түүхий эдээ авдаг тул үйлдвэрлэл нь тасрах магадлалтай. Иймд түүхий эд татах тухайд Энэтхэг, Солонгос Улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь мөн амны хаалт хомсдсон учир олон улсын байгууллагад хандаж байгаа” гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 10 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 10 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 12 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 12 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22