Барилгын сайд Х.Баделхан гурван компани “ярьсаар” байгаад гурвууланд нь санхүүжилт авчээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ЖДҮХС-гийн зээлийг зуучилсан ч гэх үү, дээрэмдсэн ч гэх үү, нэг тийм үйлдлийг УИХ-ын олон гишүүн хийсэн. Нэр холбогдсон. Энэ талаар Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл сенсаци биш баримт түшин мэдээллийг хүргэж байгаа билээ.

Ер нь бол тэд тухайн үед ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзоригийг шахдаг, бараг л дарамталдаг байсан байж болзошгүй юм.

Учир нь сайд асан Б.Батзориг “Тэр гишүүн, энэ сайд яриад болохгүй байна” гээд доороо ажилладаг Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарт хэлээд байдаг байжээ.

Тиймээс ч хэн сайн ярьсан, шахсаных нь санхүүжилтийг өгөөд байсан бололтой юм.

Тэдгээр гишүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан юм. Энэ хүн “Асена” ХХК, “Мон-лойс” ХХК, “Хаганат” ХХК зэрэг гурван компанид зээл, санхүүжилт авахаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт ханджээ. Мөн тэрээр ЖДҮХС-д албан бичиг илгээж байжээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт “Нэр өгсөн иргэн, компаниудын төсөл юу болж байна вэ. Тэдгээрт анхаарал тавьж ажиллаарай” гэдэг байжээ.

Тэрхүү “нэр өгсөн” хэмээх компаниуд дунд Х.Баделхан сайдын дээрх компаниуд орсон гэсэн үг.

Эдгээр компанид зээл олгох чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгт өгсөн байгаа юм. Үүний дагуу дээрх компаниуд сонгон шалгаруулалтад “тэнцэж”, санхүүжилт авсан гэхэд болохоор нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тухайлбал, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы туслах утсаар ярьж, хүсэлт гаргасан компанийнхаа төслийн материалыг дутуу өгсөн, гүйцээж өгье гэжээ. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С. Төгсбилэг уг материалыг судалж байсан мэргэжилтэн С.Жавхлантөгсийг сайд Х.Баделханы туслахтай холбогдохыг даалгасан байна. Ингээд Х.Баделханы ярьсан “Хаганат” ХХК, “Мон-лойс” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ны өдрийн А/88 тоот тушаалд багтаж, нэг нь 490 сая, нөгөө нь 195 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

Харин нэг компани нь журамд заасан шаардлага хангаагүй учир хасагджээ. Гэхдээ намрын сонгон шалгаруулалтад дахиад ороод ирсэн байгаа юм. Тэр үед болсон явдлыг сийрүүлбэл, намрын буюу 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахын өмнө сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаад “Баделхан сайдын “Асена” ХХК-ийн төслийг дэмжээрэй” гэжээ. Тэгэхэд нь С.Төгсбилэг “Баделхан сайдын хоёр компани хаврын төсөл сонгон шалгаруулалтад орж санхүүжилт авсан шүү дээ. Дахиад орж ирж болж байгаа юм уу” гэсэн утгаар хариулахад нь сайд Б.Батзориг “Заавал өг” гэж хүчлээгүй, тэгсгээд чимээгүй болсон байна.

Дараа нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг дээрх тушаалын хавсралтыг урьдчилсан байдлаар Б.Батзориг сайдад танилцуулахад тэрээр “Нөгөө “Асена” ХХК хаана байна” гэж асуужээ. Ингэхэд нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг “Энэ удаад багтаагаагүй ээ” гэхэд сайд бухимдаж, жагсаалтыг харж байгаад өөрийнхөө найз, тухайн үед УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Д.Баярсайханы оруулж ирсэн “Баяр плант хааб” ХХК-ийн авахаар болсон 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 200 саяыг хасаад “… “Асена”ХХК-д олгохоор оруулж ир” гээд гаргажээ. Тэр үед сайд Б.Батзориг “Баделхан сайд өөрөө над руу яриад байна” гэж байжээ.

Ийм маягаар Х.Баделхан сайдын яриа хөөрөө, шахаа зуучлал нь бүтэж ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалын дагуу ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас “Мон-лойс” ХХК –д 2018 оны зургадугаар сарын 21-нд  490.00 сая төгрөг,  зургадугаар сарын 29-нд “Хагант” ХХК-д 195 сая төгрөг, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаалаар “Асена” ХХК-д дээрх данснаас 200 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 8 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 10 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30