УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон. Тэгвэл дөнгөж сая ТББХ хуралдаж Н.Номтойбаяр гишүүний хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингээд тус байнгын хороонд оролцсон нийт гишүүдийн 78,6 хувийн саналаар түүний хүсэлтийг дэмжжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна