Коронавирусээс сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад 10 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна

О.Шүрэнцэцэг
2020/01/30

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр коронавирусаар 7711 хүн халдварлаж 170 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар 18 оронд энэ вирус бүртгэгдсэн бөгөөд 124 хүн эдгээд эмнэлгээс гарчээ. Монголд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, 14 хүн онош тодруулж байна.

Коронавирусаас сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад 10 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.

Үханьд Монгол улсын 33 иргэн бий. Хоёр иргэн ирэхгүй, 31 иргэн Монгол улсруу яаралтай явмаар байна гэж мэдэгдсэн. Нисэх зөвшөөрлийг Хятадын талаас өгвөл МИАТ-аар тээвэрлэн авч ирэхээр болжээ

Монгол улсад өнөөдрийн байдлаар 15140 ор байна, үүнээс 2000 гаруй орыг коронавирус илэрсэн тохиолдолд ашиглаж болно гэсэн тооцоо гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан эмчилгээний зааврын дагуу эмийн нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байгаа аж.

Улсын онцгой комиссын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Засгийн газрын 30 дугаар газрын тогтоолоор шаардлагатай арга хэмжээ авах хөрөнгийн хэмжээг баталсан. Коронавирусээс урьдчилан сэргийлэх халуун цэгүүдэд ажиллаж байгаа ажилтнуудад хэрэглэх, нэг удаагийн хэрэгсэл, эмнэлгийн бэлэн байдлыг хангахаар болсон. Голомтын бүсээс ирж байгаа хүмүүсийг тусгай байранд байлгаж шинж тэмдгийн үе өнгөрсний дараа гэр лүү нь явуулах чиглэлэээр боломжийг судална. Санхүүжилтийг бид Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана. Монгол иргэдийн тээвэрлэлтийн асуудлыг бид шийдвэрлээд явж байгаа. БНХАУ зөвшөөрлөө өгсөн даруйд авчирна. Бүх зардлыг Засгийн газраас шийдвэрлэнэ. Цагаан сар нь хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ нь өнөөдрийн байгаа нөхцөлд халдвар дамжуулах нөхцөл үүсэж магадгүй гэж үзэж байгаа. Гэхдээ шууд хорьж хаах нь хэцүү. Учир нь Монголд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Иймд аль болох гэр бүлийнхээ хүрээнд золголтыг хийж, хамт олон албан байгууллагын хүрээнд тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл бүх үйл ажиллагаа хориглосон учир бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Хилээр орж, гарч байгаа зорчигчдод судалгаа хийж зөвлөмж өгч байна” гэв.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдвар авсан тохиолдол 7,711, 18 оронд коронавирусийн халдвар оношлогдсон 128 хүн эдгэрсэн. Манай улсад 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 14 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Бид одоогоор халдвар тархсан тохиолдолд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Бид НЭМ-ийн ноцтой тохиолдолд бид бүхэн хамтарч ажиллаж байна. ХӨСҮТ болон ДЭМБ-тай хамтарч Япон улсаас эхний ээлжийн оношлуур авсан учраас оношид эргэлзэх шаардлагагүй. Мөн ДЭМБ-аас манай улсад 2,000-3,000 оношлуур өгөхөөр болсон. Одоогоор манай улс халдварын өндөр эрсдэлтэй орны тоонд орж байна. Бүх иргэдээсээ асуумж авч байгаа бөгөөд халуурсан, цээж хөндүүрлэсэн, булчин өвдсөн гэх мэт зовуурьтай бол шууд тусгаарлаж байгаа. Монгол Улс нэг маскны үйлдвэртэй бөгөөд энэ үйлдвэр нь Хубэй мужаас түүхий эдээ авдаг. Одоогоор түүхий эдийн нөөц дутагдалтай байгаа ч боломжоороо үйлдвэрлэж худалдаалж байгаа. Хятад улс өөрөө маскны хомсдолд орсон. ЖДҮ-ийнхэн маск хийж байгаа гэх сайн мэдээллийг өглөө. ДЭМБ-аас бидэнд санал тавьсан нь халдвараас урьдчилан сэргийлэх болоод орж ирсэн нөхцөлд дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад нэн шаардлагатай зүйлсэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцана. Монгол Улсын Засгийн газар эхний ээлжинд 100 мянган хамгаалах хэрэгслийг төсвийн хөрөнгөөр шийдсэн. Хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд 11,134 ор байгаагаас 2,195-ыг коронавирусийн халдварын үед ашиглаж болохоор байна. Хилээр орж гарч байгаа иргэдэд онцгой анхаарч байна. Хэрвээ сайн ажиллаж чадвал халдвараас сэргийлэх боломжтой" гэв.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Коронавирусийн голомтоос 31 иргэнээ авчрах чиглэлээр ажиллах байна. Одоогоор бид БНХАУ-ын нислэгийн зөвшөөрлийг хүлээж байна. Бусад бүх асуудалд бүх байгууллага дээр хамтарч ажиллаад бэлэн байдлыг хангасан. Ухань хотоос иргэдээ авах хүсэлтэй 56 улс байна. Бусад улсууд ч хүлээлттэй байна. Ухань хот өөрөө хөл хорио тогтоосон байгаа учраас нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийхэд хүндрэлтэй байгаа ч монгол иргэдийг авчирхад Хятадын тал анхаарна гэдгээ мэдэгдсэн. Иргэд өөрсдийн хүсэлтээр олноороо ирж байна. Эрээнд байгаа 200 орчим иргэнээ авах хүсэлтээ илэрхийлсний үндсэн дээр маргааш 4 автобус явуулж иргэдээ авчирна. Автобусанд сууж амжаагүй нь төмөр замаар болон агаарын замаар дамжин эх орондоо ирж болно. ГХЯ Уханьд байгаа 31 ирэгэнтэй тогтмол холбоотой байгаа бөгөөд одоогоор нэгд нь ч коронавирусийн шинж тэмдэг илрээгүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо 6 цагийн өмнө
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна 7 цагийн өмнө
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ 7 цагийн өмнө
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй 8 цагийн өмнө
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй 22 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ Өчигдөр
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой Өчигдөр
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна Өчигдөр
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ Өчигдөр
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа Өчигдөр
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно Өчигдөр
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна Өчигдөр
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно Өчигдөр
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна 2025/05/15