Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд холбогдохэрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна