НЭМГ: Гэр, өрөө тасалгаандаа спирт цацаж болохгүй


Сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулж байгаа зарим зүйлд эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.


1. Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ.

 

2. Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдварыг тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой.

 

3. Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн газраар явах, гэртээ орж ирсний дараа, хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, ам, хамраа цэвэрлэсний дараа заавал гараа савантай бүлээн усаар сайтар угаана. Нүд, хамар, ам загатнасан тохиолдолд гараа угаасны дараа нүүрэндээ ойртуулна.

 

4. Гэр, албан тасалгаа, өрөө байрны агаарт спирт гэх мэт элдэв зүйл цацаж болохгүй. Энэ нь агаар хуурайшихаас гадна харшил, багтраа зэргийг өдөөнө. Харин агаар сэлгэлтийг 15 минут тутамд 3-5 минутын турш хийнэ. Гэхдээ өрөөний агаарын хэмийг хэт хүйтрүүлэхээс сэргийлэх хэрэгтэй.

 

5. Аль болох гэртээ хооллох хэрэгтэй. Хүн бүр өөрийн аяга, халбагатай байхаас гадна бусадтай хоол, хүнсийг нэг таваг аяганаас идэхгүй байх, ус, ундаа, тамхийг хувааж хэрэглэхгүй. Олноор хувааж иддэг (солонгос, хятад хоол гэх мэт) ресторан, хоолны газраар хооллохгүй байхыг зөвлөж байна.


ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 10 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 10 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 12 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 12 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22