Сумын хөгжлийг сульдааж, улс орныг бутаргах намчирхал

О.Шүрэнцэцэг
2020/01/30

 

Манай улсын мандалт бууралт бидний дотоодын тэмцэл, талцлын шалтгаантай болохоос гадаадын шалтгаангүй. Мэргэн ардын үг

Орон нутгийн улстөржилт, талцал хэрээс хэтэрч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг уг аюул боомилж унагаад буйг бодитоор харуулах баримт бараг 300 гаруй сум бүрд байдаг.Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит найм дахь удаагийн сонгууль гурван жилийн өмнө болсон хэдий ч өнөөг хүртэл улстөржилт үргэлжилсээр дараагийн сонгуульдаа ойртож байна.

Дундговь аймгийн хил залгаа хоёр сумын иргэдийн сонголтыг улс төрийн намууд хэрхэн өөрчилж буйг харуулах жишээ байна. Эхний сумын  ИТХ-ын 15 төлөөлөгчөөс есөд нь бие даагчид ялсан бол нөгөө суманд нь  АН 10, МАН  таван суудал авчээ. Бие даагчид олонх болсон сумын хурлын төлөөлөгчид нам бус нэгнийгээ Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргадаа удаа дараа уламжилсан боловч “манай намд элс, элссэн цагт чинь томилно” гэсэн албан бус хариуг мөн тооны удаа  ирүүлжээ. Аргагүйн эрхэнд намд элсэн байж сум орон нутгаа удирдах эрхийг олж авсан ч иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан байна.Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмжсэн хил залгаа сумын иргэдийн сонголтод  мөн л улс төрийн намууд  маргаан үүсгээд хоёр жил гаруй үргэлжилжээ.

Ялагдсан намын дарга нь ялсан намын нөхдийг хууль зөрчсөн гэж шүүхэд гомдол гаргасан байна. Гурван шатны шүүхээр маргалдсаны эцэст 2017 оны тавдугаар сард Улсын дээд шүүхийн тогтоол гарч дахин сонгууль хийсэн байна. Зүй нь орон нутгийн удирдлага бол тухайн нутагт амьдарч буй иргэдийн сонголт, хүсэл сонирхлын илэрхийлэл болохоос биш ямар нэгэн намын төлөөлөл биш гэдгийг Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн, доктор Л.Маналжав өгүүлж байна.

Орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг тойрсон эх захгүй улстөржилт нэг аймаг, сумын асуудал бус нийт Монголчуудын “зовлон” болжээ. Иргэдийн хуралд ялалт байгуулсан намынхан эсрэг намыг нь дэмждэг төрийн албан хаагчдыг толгой дараалан ажлаас халах, өрсөлдөгч намын хүнийг шагналд тодорхойлохгүй байх, үйлчилгээний газар олгохгүй, бизнесийн үйл ажиллагааг нь сулруулах, нөгөө намын гишүүн малчдын худгийг нь засахгүй байх  зэрэг ажлуудыг хийдэг  тухай ч  сумдын ИТХ-ын төлөөлөгчид ярьж байна.

Мөн бие даан сонгогдсон хурлын төлөөлөгчдийг Ардчилсан нам болон Ардын  намын үүр, хорооны дарга нар “манай намд ор тэгвэл чамайг улс, аймгийн аварга малчин болгоё. Эхнэрийн чинь энгэрт Алтангадас одон зүүлгэе, хүүхдийг чинь аймгийн төвд ажилд оруулж өгье” гэх зэргээр намдаа татахыг оролддог,  бүр “бие даагчид гэдэг чинь “биеэ үнэлэгчид” гэж доромж яриаг ч  тараана” хэмээн нэгэн сумын ИТХ-д бие даан сонгогдсон төлөөлөгч ярилаа.

“Сумын ИТХ-ын сонгуульд намаас нэр дэвшиж сонгогдсон болон бие дааж  сонгогдсон төлөөлөгч нартай ажиллах ялгаатай. Орон нутгийн иргэдийн эрх ашгийн асуудалд бие даагчид л манлайлдаг даа” гэж тасралтгүй 18 жил сумын ИТХ-ын Нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа бүсгүй хэллээ. Бүсгүй өөрийн харьяалах аймаг, сум, нэрээ нууцалдаг нь мөн л намтай холбоотой. Хэвлэл мэдээллээр намын эсрэг зүйл ярьсан гээд л  ажлаас нь халчихна. Тэгвэл би гэж хүн 36 сарын цалингийн зээлтэй үлдэнэ шүү дээ гэв. Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-ын мэргэжилтэн, төрийн жинхэнэ албан хаагч бүсгүй одоогоос гурван жил орчмын өмнө яг ийм шалтгаанаар ажлаас халагдаад, амиа егүүтгэжээ.

Орон нутгийн иргэдийн намчирхал талцал хэтэрч хүний амь насанд хүрсэн тохиолдол нэг бус удаа гараад байна. Завхан аймгийн Яруу сумын иргэн Б 2016 онд сумын иргэдийн хурлын сонгуулийн үеэр  өөрийн дэмждэг намын штаб дээрээ архидан согтуурсны улмаас 60 гаруй насны хадам эцэг, эхтэйгээ намаар талцаж муудалцан, зэрлэг балмадаар хөнөөж, өөрөө ууланд бүгж байсны эцэст амиа хорлосон аймшигт хэрэг гарчээ.Орон нутагт намчирхал, талцлын зөвхөн бидэнд мэдэгдсэн  жишээний өчүүхэн хэсэг нь энэ билээ.

Ийм дээрээ тулсан  намчирхал юунаас эхтэй вэ? цаашид яах ёстой вэ? үүнийг шийдэх гарц байна уу?

Сум, дүүргийн ИТХ-ын  2016 оны ээлжит сонгуульд нийт 7282 төлөөлөгчийн мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч бүртгүүлснээс 95 хувь нь улс төрийн нам, эвслээс нэр дэвшигч ердөө тавхан хувь нь  бие даан нэр дэвшигч байсан бөгөөд бие даагчдын дөрвөн хувь нь ялалт байгуулсан гэж СЕХ-ны мэдээлэлд дурдагджээ.

Монгол Улсын Cонгуулийн хуульд сум, дүүргийн  ИТХ-ын сонгуульд улс төрийн намууд болон сумын ИТХ-ын сонгуульд 51-ээс доошгүй, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй хүний гарын үсэг цуглуулсан иргэн бие даан нэр дэвших эрхтэй гэж заасан байдаг. 

Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг: “Хөгжингүй орнуудад нам бус институт, төрийн бус байгууллагууд болон сонгогчид нийлж нэр дэвшүүлэх зэргээр орон нутгийн сонгуульд оролцох төрөл бүрийн боломж нээлттэй байдаг. Тухайлбал, Канадад 10-20 хүн нэгдэж байгаад нэг хүнээ нэр дэвшүүлж болдог. Германд мужийн парламент буюу Ландтагийн сонгуульд 200-аас доошгүй хүний гарын үсэг цуглуулсан хүн бие дааж нэр дэвшдэг. Австралид гэхэд 15 хүний гарын үсэг цуглуулаад бие даан нэр дэвших боломжтой” гэжээ.

Канадын улс төрийн намын тухай хуулиар хүн ам цөөтэй орон нутгийн нэгж дээр улс төрийн намын үйл ажиллагааг хориглодог. Тодруулбал, 20,000-аас цөөн оршин суугчтай хот, тосгонд улс төрийн намын анхан шатны нэгж үүр гэж байдаггүй. Тийм учраас ийм хот тосгонд нутгийн удирдлагын байгууллагад иргэд бие дааж нэр дэвшдэг аж. Тиймээс Монгол улсын хувьд орон нутгийн сонгуульд зөвхөн нам зонхилох үүрэгтэй оролцдог байдлыг халах, иргэний нийгмийн байгууллага  иргэд болон ТББ-уудын оролцдог болох эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай тухай судлаачид хэлж байна.

Сумын ИТХ-д намаас нэр дэвшүүлдгийг болиулах, анхан шатны улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох зэргээр асуудлыг  шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг орон нутгийн иргэд төр, засгаас байнга шаардах болсон. Түүгээр ч зогсохгүй сумдад буй намын анхан шатны үүр, хороодыг татан буулгаж улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг халж чадвал байдал өөрчлөгдөнө гэж орон нутгийн ахмадууд ярилцаж сууна.

Орон нутагт намчирхал, талцал үгүй болж чадвал  сургуулийн галчаар ажилд орох гэж очоод “эхнэр чинь ерөнхийлөгчийн сонгуулиар эсрэг намд ажилласан тул авахгүй” гэх хариу сонсох залуугийн амьдралд гэрэл гийж, сонгуулийн чимээ дуулаад нэг оронд байтугай сумандаа багтаж чадахаа байдаг эхнэр нөхөр, намын байраар эргэлдэж хатуу ундаанд халамцаж бусад намынхныг заналт дайсан мэт зүхэх хэнээтнүүд”,  өөрсдөө төдийгүй үр хүүхдүүд нь биеэ биеэ үзэж чадахаа больсон сумын намуудын хороо, үүрийн дарга  нарын ужгирсан тэмцэл эцэслэх нигууртай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна 15 минутын өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ 19 минутын өмнө
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо 7 цагийн өмнө
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна 8 цагийн өмнө
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ 8 цагийн өмнө
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ 8 цагийн өмнө
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй 9 цагийн өмнө
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй 22 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ Өчигдөр
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой Өчигдөр
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна Өчигдөр
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ Өчигдөр
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа Өчигдөр
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно Өчигдөр
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна Өчигдөр
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ Өчигдөр