Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тусгай звшөөрөлгүй эмчээр үр хөндөлт хийлгэн хүндэрсэн 19 настай эмэгтэй ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн иржээ. Жирэмсний хожуу үед буюу ураг дөрвөн сараас илүү сартай үед үр хөндөлт хийхийг хуулиар хориглодог. Тэгвэл тухайн эмэгтэйн ураг ч жирэмсний хожуу үед хамаарах хугацаатай байжээ. Үр хөндөлтийг БЗД-ийн 21-р хорооны Ачит сайхан гэх өрхийн эмнэлгийн эмч н.Алтанцэцэг хийсэн байна. н.Алтанцэцэг нь өмнө нь мөн л хууль зөрчин үр хөндөлт хийсний улмаас ял эдэлж байсан юм байна. 19 настай эмэгтэйн тухайд биеийн байдал маш хүнд ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, хэд хэдэн хагалгаанд оржээ. Бид энэ асуудлаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Т.Алтанцэцэг эмч өмнө нь 2007, 2010 онуудад мөн л хууль зөрчин үр хөндөлт хийсний улмаас эх эндсэн хэрэг гарч, ял эдэлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна