“Банк дампуурлаа” гэх гэнэн мэдэгдэл хийдэг алдаагаа Монголбанк давтах вий


Монгол Улс бол банкны салбар бойжиход таатай орон. Ингэж хэлэх хангалттай олон өнцөг бий. Тодруулбал, өрсөлдөх чадвар нь хэзээд буурдаггүй, хэдэн ч банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж шинээр хаалгаа нээсэн ч бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь хүү буурдаггүй, иргэд нь “Зээлийн хүүгээ буулга, хадгаламжийнхаа хүүг нэм, бусад элдэв шимтгэлээ зогсоо” гэж барагтай бол хэл ам, хэрүүл зарга хийдэггүй онцлогтой. Тиймээс мөнгө, эрх мэдэлтэй л бол хувьдаа ямар ч хамаагүй банк, банк бус санхүүгийн байгууллагатай болох нь аль ч цаг үед ашигтай, нээлттэй байсаар ирсэн. Мөн аль нэг банк, банк бус санхүүгийн байгууллагад хувь эзэмшдэг байх нь юутай чухлыг өнөөдрийн манай улс төрийн хүрээнийхний туулсан замнал тод харуулдаг. 

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХС, ХЭДС зэрэг хүүгүй шахам зээлийг иргэдээс булааж банк, санхүүгийн орчинд байж болох хамгийн өндөр хүүтэй зээл болгон хувиргасан байдаг.

Тиймээс л арилжааны банкгүй, ББСБ-гүй, Барьцаалан зээлдүүлэх газаргүй, түүнд ямар нэг хэмжээгээр хувь эзэмшдэггүй төрийн өндөр албан тушаалтан Монголд бараг л байхгүй. Эрх ашиг, хэтэвч хоёр хэрхэн нэг байж болдгийг,  түүгээр дамжуулж төр эргүүлж, түмэн олныг хуйлруулж, хохироож, туйлдуулж, хэн ч биш болгож болдгийг Банкны салбар дахь баримттай олон түүх нотлон харуулдаг. Өнөөдөр манайд Худалдаа хөгжлийн банк, ХААН, Голомт, Төрийн банк, Тээвэр хөгжлийн банк, Ариг, Кредит, Улаанбаатар хотын банк, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хас, Чингис хаан, Богд гэсэн 13 арилжааны банк байгаа бөгөөд ХХБ, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк санхүүгийн зах зээлд нөлөө бүхий топ зургаан банк хэмээн нэрлэгддэг. Харин өнөөдрийн байдлаар 544 Банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд энэ байгууллагуудын тоо эрчимтэй өссөн бөгөөд арилжааны банкны зээлийн шалгуурт тэнцэхгүй иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Арилжааны банкны үйлчилгээний нөхцөл, шалгуурт тэнцээгүй иргэд эндээс жилийн 30-40 хувийн хүүтэй зээл авдаг. Өдгөө ашиг орлогоороо тэргүүлэгч ББСБ-ын эзэд ихэвчлэн төрд өндөр албан тушаал хашдаг байхаас гадна, УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд байх нь бий. Тухайлбал, энэ парламентад суугаа  нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл аваад ББСБ-аар мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгагдсан. Улмаар 15 нь “цагаадсан”. 
Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХС, ХЭДС зэрэг хүүгүй шахам зээлийг иргэдээс булааж банк, санхүүгийн орчинд байж болох хамгийн өндөр хүүтэй зээл болгон хувиргасан байдаг. Өдгөө Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй ББСБ-тай иргэдийн бүртгэл дунд төрийн өндөр албан тушаал хашдаг байсан, өдгөө ажилладаг 80 гаруй хүний бүртгэл, мэдээлэл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Г.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд асан Д.Доржпүрэв, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нараас гадна  УИХ-ын гишүүн Я.Содбаатар (“Хотол партнерс” ББСБ-2014 онд ХОМ-тээ тусгасан), Л.Энхболд (“Ирээдүй-Инвест” ББСБ), Б.Ундармаа (“Капитал премиум” ББСБ- 2015-2017 онд ХОМ-тээ тусгасан), Ж.Энхбаяр (“Газар капитал”, “Газар капитал партнерс” ББСБ), Ж.Эрдэнэбат нар байна. 

БАНК ДАМПУУРУУЛДАГ МОНГОЛ ТЕХНОЛОГИ 

Бид аль цагт үй олноороо хохиров гэдгийг бодоод, судлаад үзэхээр Хадгаламж зээлийн хоршоо юм уу, банк дампуурсан үед болж таардаг. Ийм л он жилүүдэд хувиараа хөдөлмөр эрхлэгчид дампуурч, ажил хөдөлмөр хийж яваа жирийн иргэд хохирсон байдаг. Харин ийм дампуурлаас улс төрчид, томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчид завшигч болж хувийн бизнесээ цэцэглүүлж дараа дараагийн алхмаа томруулах, ээлжит нүүдлээ хийхээр бэлтгэлээ базаасан байдаг нь эмгэнэлтэй. Олон хүнийг орон гэргүй, бизнесгүй, итгэл найдваргүй, идэх талхгүй болгосон цаг үе төдийгөөс өдий болтол ямархан давтамжтай байсныг дараах банкуудын дампуурал бэлхнээ харуулна. Өнгөрөгч 2019 онд Капитал банкыг дампууруулаад жирийн иргэд эрсэдсэн мөнгөө аваагүй өнөөдрийг болтол хохирогч болсоор яваа бол дампуурсан банкны данс дээр эргэлдэж улай үзсэн хэрээ шиг гуаглагсад нь өнөөх л эрх мэдэлтнүүд, нам эвсэл, улс төр, бизнесийн хүрээний тоглогчид байлаа. Харин өдгөө 2020 онд дахиад ч банк дампуурах бор шувуу хэдийн жиргээд эхлэв. 

Хамгийн гайхмаар нь банк бол эрсдлээ бүрэн тооцдог салбар. “Танай гэр бүлд төрийн өндөр албан тушаалтан бий юү, Та энэ зээлийг яг юунд зарцуулах вэ, Та энд гэрийнхээ хаягийг тодорхой зурж үлдээнэ үү” хэмээн асуутлаа үйлчлүүлэгчдийнхээ хувийн амьдралын боломж, бололцоог судалдаг.  

1990 оноос хойш Монголчуудыг туйлдуулсан банкны дампуурал, татан буугдсан жагсаалтыг сөхвөл, тоймгүй олон нэр хөвөрч байх юм. Энэ бүхнээс үзвэл банк хаалгаа барихад эрх мэдэлтнүүд таргалж иргэд туйлддаг нь энэ цагийн эмгэнэл. Эдийн засаг “сэнсэрч” буйн цаад шалтгааныг оношилвол доорх банкуудын сүйрэлтэй шууд холбогдох нь гарцаагүй билээ. Тодруулбал, Монгол хоршоо банк, Ардын банк, ХОТШ банк (Хөрөнгө Оруулалт, Технологи Шинэчлэлийн банк), Төв ази банк (татан буугдсан), Анод банк, Монгол бизнес банк, Монгол шуудан банк (Хадгаламж банктай нэгдэн зөвшөөрлөө хураалгасан), Монгол даатгал банк (Сэргээн босголт банк болж өөрчлөгдсөн), Их зам банк, Сэлэнгэ банк (ХОТШ банкинд нэтгэсэн), Баянбогд банк, Эдийн тэнгэр банк, Экспорт импорт банк, ММ инвест банк, Сэргээн босголт банк, Хадгаламж банк (Төрийн банктай нэгтгэсэн), Зоос банк (Төрийн банк болсон), Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк (Шинэчлэл банк болж өөрчлөгдсөн), Шинэчлэл банк (Капитал банк болж өөрчлөгдсөн), Капитал банк (Монгол банк татан буулгасан), Сэргээн босголтын банк (Голомт банк харилцагчдыг нь шилжүүлэн авсан) гэх дараалал гарч байгаа юм. Энэ жагсаалт цаашид ч үргэлжлэх нь тодорхой. Учир нь өдгөө Ариг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд “но”-той орчинтой байгааг эх сурвалжууд баталдаг. 
Хамгийн гайхмаар нь банк бол эрсдлээ бүрэн тооцдог салбар. “Танай гэр бүлд төрийн өндөр албан тушаалтан бий юү, Та энэ зээлийг яг юунд зарцуулах вэ, Та энд гэрийнхээ хаягийг тодорхой зурж үлдээнэ үү” хэмээн асуутлаа үйлчлүүлэгчдийнхээ хувийн амьдралын боломж, бололцоог судалдаг. Ийм өндөр хяналт дор жирийн иргэн банкийг дампууртал нь найдваргүй зээлдэгч болно гэдэг юу л бол. Мэдээж жирийн иргэн зээлийн хар жагсаалтад ордог л доо. Гэхдээ иргэн авсан мөнгөө төлөхгүй гурван сар л болоход банк тухайн иргэний хашаа, байшин, эд хогшлыг нь битүүмжлэн цаашлаад зарж борлуулж банкны орлого болгодог. Гэтэл ийм харгис журам, хууль эрх мэдэлтэн, эрх ашигтанд үйлчилдэггүй. Банкаар дамжуулаад Монгол Улсын тодорхой газар нутаг, газрын хэвлий дэх эд баялаг, Төрийн өмчийн хөрөнгийг барьцаалж байгаад хэдэн зуун тэрбумын зээл авчихсан байдаг. Эцэстээ төр эрсдлийг нь үүрч тухайн компанид нөхөн төлбөр өгч иргэнээ хөсөр орхиод банкны хаалгыг хаадаг. Ийм л зарчмаар монголын эдийн засагт, дампуурлын технологи явж ирэв. Тэрбум тэрбумаар нь зээл авч банк дампууруулагчид харин аль нэг нам, эвслийг сонгуульд “дааж” хүссэн албан тушаалаа захиалснаар энэ ажиллагаа дуусгавар болдог билээ. 
2020 он бол сонгуулийн жил. Өмнөх хорин жил давтагдсан банк дампууруулдаг хар технологи энэ удаад ч давтагдахыг үгүйсгэхгүй. Төв банк ийм технологийг харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт гэнэт л цочдог, нэг л өглөө мэдэгдэл хийдэг алдаагаа давтах вий.   


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 13 цагийн өмнө
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 17 цагийн өмнө
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 18 цагийн өмнө
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 21 цагийн өмнө
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 21 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно 21 цагийн өмнө
ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн УАШТ Дорнодоос эхэллээ Өчигдөр
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчирлаа Өчигдөр
“Чөлөөлье” аяны хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж байна Өчигдөр
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1.1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлэгт хүлээлгэн өглөө Өчигдөр
Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо Өчигдөр
Увс, Ховд, Баян-Өлгийд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана Өчигдөр
ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 авто бензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ Өчигдөр
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы багийнхан Дорнод аймагт энэ 7 хоногт ажиллана Өчигдөр
Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр
Уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН 2026/08/10