Өнгөрсөн жилийн тавдугаар сард Орхон аймгийн харьяат иргэн Г. нь бусдад хутгалуулж хүнд гэмтэл авчээ. Гэтэл гэмт хэргийн хохирогч өнөөдөр давхар хохирол амсаад явж байна. Гэмт этгээд нь сул чөлөөтэй мөн “хонгил” ярьж, иргэдийг төөрөгдүүлж байгаад тэрээр гомдолтой байгаа манай сайтад хандаж илэрхийлсэн. Энэ дагуу бид Орхон аймагт ажилласан юм.
-Хохирогч нь тухайн маргаанд оролцоогүй бөгөөд хамт ажиллаж байсан хүмүүсийг салгах гэж байгаад ийнхүү биедээ хүнд гэмтэл авсан байна. Гэвч энэ хэргийг шийдвэрлэлт хууль хяналтын байгууллагад удаашралтай байгаа талаар манай сайтад хандсан юм.
Хохирогч:
-Тэгээд Баярхүү дуудсан. Очтол согтолттой байсан. Өөрөө хэрүүл үсгээд хүнтэй муудалцахаар нь би салгасан. Ингэх явцад намайг хутга хэрэглэн санаатайгаар хүнд гэмтээсэн. Үүнийг Орхон аймгийн цагдаа дээр шалгагдаж байгаа. Одоо хүртэл нэг ч шүүх хурал болоогүй. Мөрдөн байцаалтаас, прокуророос шууд буцчихдаг. Тэгээд шалгагдаад яваад байдаг. Энэ талаар гомдол гаргахаар “Энэ хэргийг хянан шалгаж байна” гээд миний хүсэлтийг хүлээж авдаггүй. Баярхүү нь болохоор энэ хэрийг шалгаж байгаа төрийн албан хаагчдыг хээл хахууль авсан байна гэж хэргийг удаашруулж байна. Энэ хэргийг бүх болсон процессын гэрчүүд, нотлох баримттайгаа байсаар атал удаашраад байгаа. Үүнд би гомдолтой байна.
Би өөрөө эмчилгээ хийлгэж чадаагүй хохирсон. Тэгэхээр хуулийн байгууллагынхан энэ хэргийг шалгаад надад туслаасай л гэж бодож байна. Хэнд хандахаа ер мэдэхгүй байна. Асуудал дэвшүүлдэг, ийм хэрэг болчихлоо гээд өргөдөл, гомдол бариад явахаар огт хүлээж авдаггүй. Тийм учраас та бүхэнд хандаад явж байна.
-Тухайн үед хэр хүнд гэмтэл авсан бэ? Хэдэн сар эмнэлгээр явсан бэ? Энэ хугацаанд Баярхүү гэдэг хүн өөртэй тань холбогдож уучлал гуйсан уу?
-Эхэндээ бол хэргээ хүлээгээд уучлал гуйсан. Гэтэл сүүлийн найман сар “Хуулиараа явъя. Чамтай нэгийгээ үзнэ” гэж шөнө орой согтуугаар ярьдаг, мессеж бичдэг болсон. “Би чамайг ялна” гэж намайг байнга дарамталдаг болсон. Тэгээд үүнийг нь цагдаа нарт хэлэхээр “Хэргийг хянаж байна. Байж бай. Чи хүлээж байж. Шийдэгдэх болоогүй байна” гэсэн хариу өгдөг.
Би их хүнд гэмтсэн. 7-8 хоног сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Гурван сар гаруй өөрөө эмнэлгээр явж эмчлүүлсэн. Тэгтэл Баярхүү нь эмч нар хүнийг амийг аварлаа гэхийн оронд “Тэр асуудлыг шалгуулъя. Шүүхийн эмч нар буруу дүгнэлт гаргуулсан байна” гэж шалгуулаад хэргийг шийдвэрлүүлэх нөхцөл ер бүдүүлүүлэхгүй байгаа юм.
-Одоо таны бие ямар байна вэ?
-Одоо бол эмчилгээ байхгүй, зогссон байна. Нарийн гэдэс тасарсан болохоор хоол боловсруулах эрхтэн муудсан. Хамаагүй хоол идэж чадахгүй болсон.
-Эрүүгийн хэрэгт холбогдогчоор татагдан шалгагдаж байгаа Б. нь хохирогчийг нэмж дарамталж, сүүлдээ үйлдсэн хэргээ улс төржүүлэн хэвлэлийн бага хурал хийж өөрийгөө гэм буруугүй гэх мэдээлэл гаргах болсонд биедээ мэсний сорвитой хохирогч Г. нь гомдолтой байгаагаа илэрхийллээ.
-Тэгээд бас хэвлэлийн бага хурал хийсэн байна лээ. Тэнд ярьж байгаа зүйл нь “Намайг энэ хэрэгт гүтгэж байна” гээд улс төрийн болгож яриад байгаа. Гэтэл энд улс төрийн юм юу ч байхгүй. Зүгээр л ажилчин залуучууд байж байгаад нэг өдөр Баярхүү гэдэг хүн санаатайгаар намайг гэмтээсэн хэрэг. Гэтэл үүнийг улстөржүүлээд эсвэл тэр хүн намайг гүтгэж байна гэж тайлбарлаад яваад байдаг. Гэрч байгаад байдаг, хэрэглэсэн хутга шөвөг бүх юм нь байгаад байдаг. Гэтэл шалгаж байна гээд яваад байдаг. Нэг ч удаа шүүх хурал болоогүй. Надад их хэцүү байдаг. Миний хүсэлтийг хангаж өгдөггүй атлаа энэ хүний хүсэлтийг хангаад байдаг.
-Байцаагаасаа очоод асуухаар “Хэрэг шалгагдаж байна” гэсэн хариу өгдөг юм уу?
-Тийм. “Хэрэг шалгагдаж байна. Энийг шалгаж дууссаны дараа чиний гомдол мэдүүлгийг авъя” гэдэг. Тэгээд өгөх гэхээр “Болоогүй байна” л гэдэг. Тэгээд л прокуророосоо мөрдөн байцаагч руу буцчихдаг. Ийм дамжлагатай болсон.
-Ямар нэг нөлөөлөл орж байна гэж хардаж байна уу?
-Тийм. Тэгж харж байна. Энэ хүн яагаад хэвлэлийн бага хурал хийгээд ингээд яваад байгаа юм бэ. Бүр улс төрийн юм яриад яваад байдаг. Гэтэл энд ямар ч тийм юм байхгүй. Зүгээр л хооронд болсон үйл явдал. Тэгтэл үүнийг улстөржүүлээд, санаатайгаар хэргээс зайлсхийх гэж оролдоод байна гэж бодоод байна.
Тус хэрэг ямар шатанд яваа, хэргийг шалгах ажил яагаад удааширсан талаарх мэдээллийг Орхон аймаг дах цагдаагийн Цагдаагийн газраас тодруулсан юм.
-Яг ямар учраас энэ хэрэг удаашраад хохирсон эргэн давхар сэтгэл санааны хохирол амсаад яваад байгаа юм бэ?
Орхон аймаг дах Цагдаагийн газрын тасгийн дарга Ж.Анхбаяр:
-2019 оны тавдугаар сарын 24-ээс 25-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Баян-Өндөр хотхоны гаражд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүний дагуу шалгалт ажиллагааг явуулаад эрүүгийн хэрэг үүсгээд иргэн Г. нь бусдад хутгалуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шалгалт ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр гэм буруутай асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын хяналтад цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн.
Гэмт хэрэгтэн этгээд буруугаа хүлээж уучлал гуйхын оронд хэргээ улстөржүүлж, хэвлэлийн бага хурал зарлаж, бусдын нэр хүндэд давхар халдаж байгаад хохирогчийн зүгээс гомдолтой байгаагаа хэллээ. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа Орхон аймгийн прокурорын газраас дараах мэдээллийг өгсөн юм.
-Иргэн гомдол гаргасан байна. Өөрөө хутгалуулсан, гэмт хэргийг золиос болсон байтал хууль хяналтын байгууллагууд ажлаа огт хийхгүй, тухайн хүний нөлөөлөлд ороод байна гэдэг гомдол тавьсан. Холбогдогч нь Б. гэдэг хүн юм байна. Энэ хэрэг ямар шатандаа яваад, яагаад удаашралтай байгаа юм бол?
Орхон аймаг дах прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа:
-Б-д холбогдох хэрэг гээд манайх эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад, мөрдөн байцаалтын ажил одоо явагдаж байна. Гэхдээ энэ хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй. Энэ хэрэг дээр манай прокуророос хяналт тавиад 10 дугаар сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг яллагдагч Б. нь эс зөвшөөрч Ерөнхий прокурорын газар гомдол гаргасны дагуу хэрэг татагдаж хянагдсан. Үүнтэй холбоотойгоор удаа буюу дөрвөн удаа прокурорын шийдвэрт гомдол гаргаад Ерөнхий прокурорын газарт хэрэг нь татагдаад шалгагдаад явж байна. Үүнтэй холбоотойгоор 10 дугаар сарын 15-аас хойш энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа. Одоо хэрэг манай дээр байхгүй. Мөн гомдол гаргасантай холбоотойгоор Ерөнхий прокурорын газар шалгагдаж байгаа гэсэн үг.
-Гомдол гаргасан үндэслэл нь бодитой юу?
-Тэрийг мэдэхгүй байна. Гомдлыг бидэнд гаргаагүй. Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаад байгаа учраас тэнд шалгаж байгаа хүмүүс нь хариулах боломжтой.
Эндээс үзвэл гэмт этгээд нь бусдын эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлчхээд “шударга бусын хонгил” -ын золиос мэт жүжиг тоглож байгаа нь илхэн байна.
Холбогдогч:
-...Ингээд улсын хэмжээнд “шударга бусын хонгил” буюу МАНАН гэж нэрлэгдэж байгаа бүлэглэл нь нурж унаж байхад Батлут гэдэг нөхөр нь Орхон аймагт хонгил ухаад сууж байдаг...
Гэмт хэрэг санаатайгаар үйлдэж, бусдын хохирлыг барагдуулахгүй, бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гэмт этгээд ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж, хийсэн гэмт хэрэгтээ гэмших нь бүү хэл “хонгилын” хохирогч мэтээр олон нийтийг төөрөгдүүлж байгаад хохирогчийн зүгээс гомдолтой байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна