Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

О.Шүрэнцэцэг
2020/01/30

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “БНХАУ-д илэрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй” гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр  албан ёсоор гараагүй. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй. Мөн "Буянт ухаа хорооллын подволд гэр оронгүй хүмүүсийг байршуулах талаар хотын Захирагч захирамж гаргасан талаар сошиал орчинд мэдээлэл тархсан. Ийм асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй, бас гарахгүй  гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Зарим нэг төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ асуудлаар холбогдох албаныхантай уулзаж ярилцсан байдаг юм билээ. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрлэсэн мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Иргэд олон нийт та бүхэн цахим сүлжээгээр явж байгаа эх сурвалжгүй  мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 7 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 8 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 9 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 23 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30