ЭМЯ: МУ-д коронавирусын халдвар илрээгүй, 13 иргэнийг тусгаарлаад байна

О.Шүрэнцэцэг
2020/01/29

Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндйн яам, ХӨСҮТ-ийн албаныхан мэдээлэл өгч байна.

ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-Буруу ташаа мэдээлэл их явж байна. Зөвхөн ЭМЯ гэх мэт албан эх үүсвэрийн мэдээг дамжуулж байхыг хүсэж байна. Залруулга хийе. Австралийн ЭМ-ийн дүрмийн зохицуулагч нь Монгол улсын иргэнд коронавирусын халдвартай нь батлагдсан гэсэн мэдээлэл өгсөн. Гэвч 3 цагийн дараа энэ мэдээллийг залруулж, МУ-ын иргэнээс илрээгүй, харин ойрын хавьтал байсан гэдгийг мэдэгдсэн. SARS-ийн тархалтын дараагаар ОУ-ын ЭМ-ийн дүрэмд өөрчлөлт оруулсан. ОУ-ын зохицуулагч байгууллага гэдэг нь жилийн 365 өдрийн турш ДЭМБ-д мэдээлж байдаг.

Хятад улсад дэгдэлт эхэлснээс хойш ДЭМБ эрсдэл өндөр гэж үнэлж ирсэн. Гэхдээ ДЭМБ-ын сайтын мэдээнд дэлхийн хэмжээний эрсдэлийг дунд гэж ташаа мэдээ оруулсанд хүлцэл өчиж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГААГ ЭМЯ-НЫ ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦОГТБААТАР:

-БНХАУ-ын ЭМЯ-аас авсан мэдээгээр 5974, нас барсан хүний тоо 132. Бусад 16 оронд батлагдсан 56 тохиолдол бүртгэгдсэн. Мөн 976 хүн сэхээнд байна. Бүрэн эдгэрсэн 76 хүн эмнэлгээс гарсан. Мөн 20 оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. МУ-д халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу том төст өвчний дэгдэлттэй байгаа. УБ-ын нийт эмнэлэгт 16,2 хувь амьсгалын замын өвчлөл үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 12 хүнийг тусгаарлаад байгаа. Хонконгоос ирсэн хүн, Хэнтий, Архангайн тохиолдол үгүйсгэгдсэн. 28-нд найман хилийн боомтоор 1966 хүн нэвтэрсэн. Тэднийг хяналт хийхэд сэжигтэй хүн илрээгүй.

-Урдаас 300 хүн орж ирсэн гээд байна. Тэднээс шинжилгээ авсан уу? Шинжилгээ хийхдээ оношлуур хэрэглэсэн үү?

БНХАУ-ЫН УХАНЬ ХОТООС ГАРАЛТАЙ НЭН ШИНЭ ТӨРЛИЙН КОРОНАВИРУСЫН ТАЛААРХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМААГААС ТОДРУУЛЛАА.

-Хилийн албад орж ирж байгаа хүмүүсийг дүрэм журмын дагуу халууныг үзэж, асуумж авч байна. Халуурсан шинж гэх мэт сэжигтэй тохиолдол илэрвэл вирусийн шинжилгээ авна. Томууны дэгдэлтийн үе байгааг бүгд анхаарах хэрэгтэй. Манай вирус судлалын төвд 50 хүн ирж шинжилгээ өгсөн. Эдний 50 хувиас нь томууны А хүрээний дэгдэлт явж байна. Иймд гадна дотно явахдаа томуу туссан байх магадлал байна. Хонконгийн онгоцоор ирсэн хүн 4 хүн халуунтай байна гэсэн мэдээлэл авсан. Тэр даруй очиж шалгуулахад 36,5 байсан. Иймд 4 хүнийг тусгаарласан бас тэдний ойрын хавьтал 4 хүнийг тусгаарласан. Өдөр Бээжингээс ирсэн хүнийг бас тусгаарласан. Эдний бие сайн байна. Томууны хүндрэл илэрсэн тохиолдолд манайх бүрэн эмчилж байгаа.

Хэнтий аймгийн тохиолдол шинжилгээг хийгээд тэр хүүхдэд А хүрээний томууны хатгалгааны улмаас хүндэрч нас барсан гэдгийг тогтоосон.

МОНГОЛ УЛСЫН ХУВЬД НӨХЦӨЛ БАЙДАЛ ЯМАР БАЙГААГ ЭМЯ-НЫ ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦОГТБААТАР: 

-Амьсгалын замын өвчлөл нь өвчлөлийн нэгдүгээр шалтгаан. Хамгийн их тохиолддог. 2007 оноос хойш амьсгалын замын өвчлөл тасралтгүй өссөн. ЭМ-ийн салбар өвчлөлтийг буруулахаар ажиллаж ирсэн. Томуу том төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор дэгдэлт нэмэгдсэн. Ийм өвчин хүндрэхээрээ уушгины хатгалгаа болдог. Үүн дээр хүйтэн цаг агаар, агаарын бохирдол нөлөөлж байгаа. Уушгины хатгааны вакциныг манайд хийж байгаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 10 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 11 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 11 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 11 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 12 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 14 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 15 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 16 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21