ЭМЯ: Авсртралид байгаа манай улсын иргэн халдвар авсан гэдэг нь алдаатай мэдээлэл

О.Шүрэнцэцэг
2020/01/28

"Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн" талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам 13:48 цагт мэдээлсэн юм. Гэвч энэ Мэдээлэл ташаа гэдгийг эрүүл мэндийн яамнаас 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр 16:00 цагт дахин мэдээлэл хийж залрууллаа.

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Австралид МУ-ын иргэн Австралийн Мельбурн хотод очсоны дараа коронавирусээр өвдсөн тухай ЭМЯ-аас мэдэгдэж байсан. Халдвар авсан гээд байгаа хүн нь Хятадын Гуанжоу хотоос Австрали руу ниссэн юм байна. Өдөр бид мэдээлэл өгсөн байгаа. Өдөр 12 цагт Австралийн эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д мэдээлэл ирүүлсэн. Тус мэдээнд МУ-ын иргэн Хятадын Гуанжоугаас Австралийн Мельбурнд нэгдүгээр сарын 19-нд очсон. Очихдоо зүгээр байсан ч удалгүй халууран эмнэлэгт хандахад нэгдүгээр сарын 25-нд шинжилгээ хийхэд шинэ коронавирус тогтоогдсон гэж дурдсан байсан. Улмаар мэдээллийг нягтлан шалгаж Австралийн Эрүүл мэндийн газартай 14 цагт холбогдоход вирусын халдвар эерэг гарсан хүн нь Монгол улсын иргэн биш гэсэн тодруулга өгсөн. Харин манай улсын иргэн бол нэгдүгээр хавьталтай болж таарсан. Ингээд аз болоход манай улсын иргэн халдвар аваагүй, нэгдүгээр зэргийн хавьтагч цаашдаа дахин шинжилгээнд хамрагдахаар болж байна.

Вирусын халдвар цаг минутаар өөрчлөгдөж байна. Нас барсан хүний тоо 106 болсон, халдвар авсан хүний тоо 3582 болсон байна. Ийм учраас ДЭМБ, холбогдох ЭМ-ийн байгууллагууд хоорондоо мэдээлэл шуурхай солилцож ажиллаж байна. Энэ мэдээлэл солилцох хүрээнд бид Австралиас мэдээлэл авсан. Нэг зүйлийг дахин тодруулах хэрэгтэй байх. Энэ МУ-ын ирэн нь 19-нд ГуанжоугаасМельбурнд очоод 25-нд Хонконгоор дайрч Улаанбаатарт ирсэн байгаа. Тэгээд энэ хүнийг холбогдох мэдээллийг дагуу олж тогтоогоод холбогдсон байгаа. Түүнийг ХӨСҮТ  рүү тусгаарлаад шинжилгээ авч байгаа. Одоо тухайн иргэнд ямар нэг зовуурь байхгүй. Ирэх үедээ ч ямар нэг зовуурь байгаагүй. Гэхдээ л бид энэ хүнийг нарийвчлан шинжилж магадлах шаардлагатай. Бид уушгины хүнд хэлбэрийн хатгаагаар нас барсан хүн тохиолдлыг шинжилгээ хийж лабораториор оруулан баталгаажуулж байгаа. Гэхдээ Хэнтий аймгийн хариу хараахан гараагүй байна.

-Тэр яригдаад байгаа хүн бол өвдөөгүй. Гуанжоугаас нэг онгоцоор ирээд шинжилгээгээр өвдсөн гэж гарсан БНХАУ-ын иргэний нэгдүгээр хавьтал.

-Энэ өвдсөн хятад хүнтэй хамт нэг онгоцоор ирсэн бүх иргэдийн хуудсыг Австрали шалгаж үзсэн байгаа. Тэгээд шалгаж үзээд танай нэг хүн байна гэж мэдээллийг ирүүлсэн. Тэгээд тэр хүн 25-нд Мельбурнээс Хонконгоор дамжин Улаанбаатарт ирсэн. Тэр үеэрээ хавьтал болоогүй. Гол эрсдэлийн хугацаа нь ГуанжоугаасМельбурн орсон нислэг юм байна.

-Бидэнд анх өгсөн мэдээгээр онгоцоор ирээд өндөр халуурсан хүн нь Монгол улсын иргэн биш гэдгийг сая тодруулж мэдээлсэн. Монгол биш харин Австралид очсон Хятад улсын иргэн болж таарсан.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21