Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

О.Шүрэнцэцэг
2020/01/28

-Та ямар санал өгсөн бэ?

-Нууц шүү дээ. Гэхдээ Шинэ намаас өчигдөр мэдээлэл хийсэн: МАНАН бүлэглэл тодорхой хуйвалдаан явуулж байна гэж. Шинэ нам өөрийнхөө шийдвэрийг гаргасан. Одоо хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах ёстой байсан.

-Танай нам дэмжиж оролцоно гэсэн үг үү дэмжихгүй гэсэн үг үү?

-Энэ бол намын асуудал биш.

-Та сая “Нам шийдвэр гаргасан” гэж хэллээ.

-Намын зөвлөл дээр хуйвалдаан хийж байгаа эсэргүүцэж мэдэгдэл хийсэн байхгүй юу. Анхнаасаа 48 цагийн дотор шийдэх ёстой гээд хуульдаа бичсэн байгаа. Тэгэхээр энэ хугацаанд шийдэх ёстой. Хаашаа шийдэхийг яриагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн хэрэг байгаа биз? Түүнээс биш хуралдаан эхэлнэ гэсэн үг байхгүй шүү дээ.

Үүн дээр бид маш хатуу байр суурьтай байгаа. УИХ нь хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээх ёстой байдаг юм түүнээ хүлээх ёстой.

-Хууль зүйн байнгын хороо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан бэ?

-13.

-Түдгэлзүүлэх үндэслэл нь хэр бодитой байна вэ?

-Үндэслэлийг тайлбарлах арга байхгүй шүү дээ. Прокурор өргөн барилаа тэр даруй бүгдийг дуудаж ирээд ирцээ бүрдүүлээд 48 цагийн дотор л шийдэх ёстой. Өөр ямар ч хуулийн гарц байхгүй. Дэлхийн бүх улс тэгдэг. Тэгээгүй учраас яалт ч үгүй хуйвалдаан. Ингээд байвал Монгол улсад хууль хэзээ ч хэрэгжихгүй.

-Байнгын хорооны саналын зөрүү хэд байсан бэ?

-1 саналаар. Нэг саналаар авч үлдсэн.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21