МАН бүлэг: Нийслэл 9 тойрог, 24 мандаттай байна

О.Шүрэнцэцэг
2020/01/27

УИХ-ын сонгууль, мандат хуваарилах асуудлаар 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрээ гаргасан байна. Нэг тойрогтой аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар гэсэн дөрвөн аймагт мандат нэмсэн. Харин нийслэлд есөн тойрог, 24 мандаттай байхаар бүлгээс шийдвэр гаргажээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хуулийн дагуу хоёрдугаар сарын 20-оос өмнө сонгууль явуулах тойргийн тов гаргах, мандат хуваарилах асуудлыг УИХ шийдэх ёстой. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд чуулганаар орно. Бүлгээс шийдвэр гаргасан. Улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандат байхаар шийдвэрлэсэн. Хөдөө, аймгуудад 20 тойрог 52 мандат байхаар шийдвэрлэсэн. Аймгуудын хувьд мандатын тоонд өөрчлөлт оруулаагүй. Хуучин сонгуулийн хуулиар тойрог байсан газруудад мандат олгоод явж байгаа. Гэхдээ хоёр өөрчлөлт хийсэн. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн хуульд олон мандат бүхий томорсон тойрогтой байна гэж заасан. Ийм учраас нэг тойрог, нэг мандат байж болохгүй. Нэг тойрог олон  мандат байх ёстой. Олон мандат гэдэг нь хоёр ба түүнээс дээш гэсэн үг. Тиймээс Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган гэсэн нэг тойрог дөрвөн мандаттай байсан аймгуудыг нэг тойрог хоёр мандаттай болгосон. Ингэхдээ Дундговь аймгийн хүн ам цөөн байгаа учраас Говь-Сүмбэр аймагтай нэгтгэсэн. Ингэснээр хөдөөгийн аймгуудад 20 тойрог 52 мандаттай болж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог, 24 мандаттай байхаар шийдсэн. Энд БЗД ба СХД тус бүр таван мандаттай. БГД, ЧД, ХУД, СБД нь тус бүр гурван мандаттай.Налайх, Багануур, Бага Хангай дүүргүүд тус бүр хоёр мандаттай. 9 тойрог гэдэг нь сая нэрлэгдсэн дүүргүүдээс гадна хоёр дүүргийг хувааж байгаа. БЗД ба СХД-ийг тус бүр хоёр тойрогтой болгож байгаа. Энэ хоёрыг тав таван мандаттай байгаа нь нэр дэвшигч сонгогчдодоо хүрэхэд ч хүндрэлтэй, сонгогчдод ч нэр дэвшилтэй танилцахад хүндрэлтэй.

Тухайлбал, БЗД 360 мянган хүнтэй, 230 сонгогчтой, сонгуулийн 22 хоногийн хугацаанд 230 мянган хүнд хүрнэ гэдэг бэрхшээлтэй. Иймд БЗД, СХД-ийг хоёр мандаттай нэг дүүрэг, нөгөөх нь гурван мандаттай нэг тойрогтой байлгая гэсэн.

-Элчин сайд нарын эргүүлэн татах ба шинээр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгч оруулж ирсэн. 11 Элчин сайдыг дэмжих санал орж ирсэн. МАН энэ саналыг авч хэлэлцээд 9-н нэр дэвшигчийг дэмжсэн. Бүгд гадаад харилцааны мэргэжилтэй хүмүүс гэж үзсэн. Хоёр хүнийг дэмжээгүй. Нэг нь Энэтхэгт суух Бүрэнбаяр гэдэг хүн 66 настай. Төрийн албан хаагчийн насны хязгаарт хүрсэн гээд дэмжээгүй.  Дараа нь БНСУ-д нэр дэвшсэн Өнөрзаяа гэдэг хүн орж ирсэн. Энэ хүнийг дипломат албанд ажиллаж байгаагүй гээд дэмжсэн. гэлээ"

МАН: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин нэг хэлэлцье гээд хойшлуулсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21