Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн мэдээлэл байна. Тухайн иргэн нь нэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Хонгконг яваад иржээ. Яг одоо тус аймгийн Онцгой комисс хуралдаж байгаа аж. Сэжигтэй тохиолдлыг бүртгэн, лабораторийн шинжилгээ хийж, баталгаажих боломжтой бөгөөд тухайн тохиолдлын шинжилгээний хариу хараахан тодорхой болоогүй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна