АН зөвлөл: Коронавирусын эсрэг авч байгаа арга хэмжээ ядмаг байна

О.Шүрэнцэцэг
2020/01/27

УИХ дахь АН-ын зөвлөлөөс дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ. 

1. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна

2. Цөөн хүн амтай аймгуудын мандатыг шилжүүлэх замаар нийслэлийн мандатыг цөөлөхгүй байх нь зүйтэй

3. Коронавирусын талаарх хардлага мэдээлэлд шуурхай хариу өгөх хэрэгтэй байна. Маск, ариутгалын бодисны хангамжид шуурхай хариу авах шаардлагатай байна. Оюутан сурагчдыг амраасан учир оюутнуудыг орон нутаг руу нь зохион байгуулалттай явуулж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хэрэгтэй байна. Баар, цэнгээний газруудыг хаах шаардлагатай байна гэсэн иргэдийн санал ирж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын зөвлөлөөс дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр " Титэм вирустэй холбоотойгоор нэгдүгээрт элдэв хардлагад шуурхай хариу өгч байх хэрэгтэй. Байгууллагууд цахим байдлаар шуурхай хариу өгөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, цаашдаа УБ-ын хэт төвлөрлийн асуудлыг шийдэж ажиллах хэрэгтэй. Хоригийн дагуу хичээлээс чөлөөлөгдсөн оюутнуудыг нутаг буцаах, оюутны байруудыг хааж ариутгах хэрэгтэй байна. Гуравдугаарт, эмийн сангуудад эмийн дутагдал үүсээд байгааг хурдан шийдэх хэрэгтэй. Мөн ахмад настнууд өвдөх магадлал их өндөр байна. Иймд тэдэнд урьдчилан сэргийлэх үйлчилгээг хүргүүлж байх хэрэгтэй байна.

-Вирусийн эсрэг авч байгаа арга хэмжээ тун ядмаг байна. ЭМЯ-нд энэ чиглэлийн төхөөрөмж, бодис байгаа үгүй нь сайн мэдэгдэхгүй байна. Хөдөлгөөн зогсоосны дараа авах арга хэмжээ нь ойлгомжгүй байна. Иргэдэд өвчний талаар хангалттай тайлбар ухуулга хангалтгүй байна.

-Дараа нь УБ-т ногдож байгаа мандатын тоог цөөрүүлж, хөдөө орон нутаг дах мандатын тоог нэмэх башир аргыг МАН хэрэглэж байна. Хөдөө орон нутгаас 15-20 мянган сонгогч тутмаас нэг мандат ногдож байгаа бол хотод 40-50 мянган хүн тутамд нэг мандат байна. Тэгсэн атлаа сонгогдоод гарч ирсэн гишүүд нь бүгд адил эрх эдлээд байдаг.

-Өвчний дуулианаар хууль хяналтын байгууллагын зохисгүй байдлыг халхлаад байна. Түүнийгээ нэг хэрэг дээр зэрэг ажилласан болгож харагдуулах гэж байна. Салбарын сайд нь ямар ч хариуцлага хүлээж байгаа юм алга. Шударга үнэний сэлэм нь хаана байна? Шударга үнэний төлөө үхэхээс айхгүй гээд байсан Ерөнхий сайд нь юу хийж байгаа юм бэ? Цагдаа, тагнуул нь өөрсдөө авлигад өртөөд, дээрэм тонуул хийгээд байхаар хэндээ итгэх болж байна? Манай нам дуугүй байхгүй. Асуулгаа тавина.

-УБ-т хэдэн мандат байгаад хэдийг хассан бэ?

-УБ-т 28 мандат бий. Хөдөө нутагт 48 мандат байна. Хүн амын 50 хувь нь хотод байгаа атлаа мандатын 1/3 нь хотод ногдож байна. Ийм байтал хөдөө хотод ногдож байгаа мандатын тоог цөөлөөд, хөдөө орон нутаг руу шилжүүлнэ гээд байгаа. Бид УБ-ын мандатыг нэм гээгүй, харин байгаа хэвээр нь үлдээгээч. Цөөн хүн амтай аймгийн мандатыг бусад руу шилжүүлэх замаар шийдээч гэж байгаа.

-Н.Номтойбаяр гишүүний талаар?

-48 цагийн дотор шийдэх ёстой хууль зөрчигдсөн. Хууль гууль болж хувираад байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21