Тоглоом, сургалтын төвүүдийг хаалаа

О.Шүрэнцэцэг
2020/01/27

Дэлхий нийтэд түгшүүр зарлаад байгаа коронавирусын халдвартай холбоотойгоор манай улс онцгой дэглэм тогтоолоо. Улсын онцгой комисс өнгөрсөн баасан гаригт хуралдаж сургууль, цэцэр­лэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзах­гүйгээр улс даяар зог­соо­сон юм. Тэгвэл өчиг­дөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж коронавирусаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

Манай урд хөршөөс дэлгэрсэн коронавирус хурдацтай тархаж дэлхийн арав гаруй оронд бүртгэгдэж хэдэн мянган хүн өвчлөөд байна. Өчигдрийн байдлаар манай улсын эргэн тойронд Эрээн, Манжуур, Өвөрмонголд хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас манай улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орноор нэрлээд байгаа юм. Шадар сайд Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг шинэ төрлийн вирус гэдгийг эрдэмтэд хэлж байна. Шинэ вирус учраас эмчлэх арга байхгүй учир маш хурдацтай тарж байна. Манай хилийн цаана ойрхон ирсэн. Эрүүл мэндийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж эм,  эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халваргүйтлийн бодис худалдаж авах, эмч, эмнэлгийн ажилтны унаа, шатахууны хөлс,  маск зэргийг худалдаж авахад багагүй хэмжээний хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.  Дипломат харилцаа, олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтоор зорчигч тээврийн хэрэгслээр болон явганаар зорчих иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх, хил орчмын дэглэмийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Хязгаарлалтад онгоц, галт тэрэг хамаарахгүй” гэв.

Боловсролын байгуул­лагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулжээ. Мөн хүүхдүүдийн  тоглоомын газар, бүр төрлийн сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов.

Онцгой комиссын хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод суралцаж буй Монголын 31 оюутанг шуурхай авчрахаар боллоо.

Коронавирусаас сэргийлэх бэлэн байдлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ 120 орны мэдээллийн солилцоонд ордог 21 төрлийн вирусыг илрүүлэх хүчин чадалтай. Япон, Хятад коронавирусын туршилтын оношлууртай болсон. Манай улсад ирэх мягмар гаригт оношлуур ирнэ.  ХӨСҮТ-д 50 ор бэлдсэн бөгөөд халдвар илэрсэн тохиолдолд нэмж гаргах 150 орыг нөөцлөөд байна. Манай улсын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

Харин зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг хэрхэх талаар Хотын дарга С.Амарсайхан “Захуудыг аль болох эрсдэл гаргахгүй талаас нь зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд дараагийн арга хэмжээг авна. Нийслэлийн орох гарах гарцыг мөн хянана” гэлээ.

Иргэд коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угаах,  амны хаалт заавал зүүж, өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 6 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 7 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 8 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 8 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 9 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 22 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30