Үхань дахь оюутан Р.Болорцэцэг: Айж байна, эх орондоо хурдхан очихсон

О.Шүрэнцэцэг
2020/01/26

Дэлхий дахины анхаарлын төвд байгаа короно вирусын халдварын голомт болсон БНХАУ-ын Үхань хотод одоогоор манай улсын 30 гаруй оюутан байгаа. Тэд зургаан сургуулийн гадаад оюутны байранд ямар нэгэн халдвар аваагүй, урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэдний нэг болох Р.Болорцэцэг нөхцөл байдлын илэрхийлэн бичсэнийг хүргэж байна. Нийгмийн сүлжээнд корона вирусын талаар хошигнох маазрах байдлаар мэдээлэл оруулж байгаа байдал манай улсын цахим хэрэглэгчдийн дунд түгээмэл байгаад анхаарах шаардлага байгаа нь Р.Болорцэцэгийн сэтгэгдлээс анзаарагдаж байгаа юм. Бид нэг л дэлхийн, нэг л хүн төрөлхтөн билээ.

АЙМХАЙ
Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудалаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ?  Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчихвий, эцгийн хайрыг үгүйлчихвий, элэг нь бэтгэрчихвий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна.  Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас нүүрийг минь илбэх салхинаас  хүртэл айж байна. Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчихвий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй байсан ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөрөө өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанарлуу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна. Наад хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчихвий гэж айж байна.
ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Вухан хот, Хятад улс. Р.Болорцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21