УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрээ гаргажээ. Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дээрх шийдвэртэй холбоотойгоор цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Халдашгүй байдлын дэд хороо тодорхой баримт дээр хуулийн хүрээнд шийдвэр гаргах биш. Улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. УИХ-ын нээлттэй хэлэлцэх хэрэгтэй гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна