Ариг банкны том хувьцааг Эрэлийн Б.Эрдэнэбат эзэмшдэг

О.Шүрэнцэцэг
2020/01/24

"Ариг" банкинд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилсон байна. Тодруулбал, Банкны тухай хуульд заасны дагуу Төв банкнаас арга хэмжээ авчээ. Уг хуулийн  49-р зүйлд зааснаар "Монголбанк хуульд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй гэж үзсэн, эсхүл хуулийн 3.1.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бүрэн эрхт төлөөлөгчийг томилж болно" гэж заасан байдаг.  Хуулийн дагуу банкинд нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлж эхэлсэн гэж Төв банк мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Ариг банкны хөрөнгө оруулагчид болон удирдлагуудын дунд үл ойлголцол үүссэн тул банкны үйл ажиллагааг дампуурах эрсдлээс хамгаалж, ийнхүү Төв банк бүрэн хяналтдаа авсан байна. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны асуудал хүндэрсэн дараагийн арга хэмжээ авагдаж болзошгүй банкны нэг гэсэн мэдээллийг ч эдийн засгийн хүрээнийхнээс өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21