БӨХЧҮҮД: Допингийн асуудлыг Цагаан сараас өмнө шийдэхгүй бол бид барилдахгүй байж магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/01/24

МУ-ын аварга Н.Батсуурь:

-Олон жил хуваагдан талцаж байгааг одоо үед бөхчүүд маань нэгдэж энэ холбоогоо илүү сайн сайхан болгохын төлөө дуу хоолойгоо нэгтгэж гарын үсэг зурсан. Нийт бөхчүүд цаашид залуучуудад түгээн дэлгэрүүлэхэд гар бие хамтран ажиллаж, холбоотойгоо хамтран ажиллахыг хүсэж байгаа юм. Баяр наадмын тухай хууль 2003 оноос хойш шинэчлэгдээгүй байгаа. 17 жилийн хугацаанд цаг үеийн байдал өөр болж байна. Иймд Баяр наадмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдэг үүднээс өнөөдөр ирээд байна.

МУ-ын гарди Б.Гончигдамба:

-Аварга Мөнхбат Япон улсад яваа тул гарын үсэг зураагүй. Гэхдээ бид нэг санаатай гэдгийг хэлье. Бүрэнтөгс арслан өөрөө ирээгүй ч гарын үсэг зурсан байгаа.

МУ-ын аварга Н.Батсуурь:

-Энэ олон жилийн хэрүүл маргааныг цэглэе. Одоо үеийн бөхчүүд нэгдье гэж үзэж байгаа нэг санаа бодолтойгоор энд ирсэн байгаа.

МУ-ын арслан Ц.Содномдорж:

-Миний бие аварга, арслангуудтайгаа нэг байр суурьтай байна. Их эе хуралдах цаг нь болсон байна. Нийт барилдаж байгаа бөхчүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Шударга үнэн гэдэг юм их алдагдаж байна. Иймд бүгдээрээ нэгдээд энэ холбоогоо шударга үнэнээр авч явъя гэсэн уриатай байгаа юм.

-2018 онд байгуулагдсан холбоо Цэцдийн зөвлөлөө нэг ч хуралдуулаагүй байгаа. Цаашид энэ олон асуудлуудыг шийдэхийн тулд хуралдуулъя гэж байгаа юм. Допингийн шинжилгээ авдаг процессийг нарийвчилъя гэж боловсруулсан зүйл байгаа. Хэрэв маргалдагч талууд байгаад шүүхээр маргааныг шийдэж байгаа Цэцдийн зөвлөлийг хуралдуулах боломжгүй гэж байгаа бол ээлжит бус Их эеийг зарлан хуралдуулъя гэдэг ийм л шаардлагыг хүргүүлэх гээд байгаа юм. Бид бол маргалдагч тал биш.

Допингийн шинжилгээ авах явцыг нарийвчилъя. Жишээлбэл, шинжилгээ авахад нь 5 эсвэл 6-ийн даваанд өөрт нь унасан бөхийг гэрчээр байлгадаг байя гэдэг ч юм уу. Солонгосын лабораторид шинжилгээгээ явуулдаг тул болохоор тэндээс итгэмжлэгдсэн эмч нарын баг ажиллуулах гэх мэт зүйлсийг бид бэлдсэн байгаа.

-Зөвхөн Оюунболд гэдэг хүн дээр яриагүй. Бид бүгд санал нийлээд бөхийн холбооны тулгамдсан олон асуудлыг шийдье гэж ярьж байгаа. Ганц Э.Оюунболдтой тэмцээгүй. Сошиалаар 38 хүний нэр яригдаад байгаа. Тийм тэрийг зарлаач. Бөхөө залгамж үедээ цэвэр ариунаар үлдээе гэсэн байр суурьтай л байгаа. “Facebook”-ээр хэдэн залуучууд яриад байна шүү дээ: Худалдаалдаг хэдхэн хүн байгаа. Тэр бүгдийг мэдэж байгаа. Хэн хэн авч байгааг нь мэднэ гээд. Хэрэв тийм бол шалгадаг газар нь тэр мэдээд байгаа залууг дуудаад АТГ дээр шалгаад ямар хүмүүсээс аваад байгаа юм бэ? Ямар хүмүүс авсан юм бэ? гэдгийг нь шалгах байх гэж бодож байна.

-Үндэсний бөхийн холбоо алдаатай ажиллаж байгаа учраас ийм доголдол гарч байгаа хэрэг. Цэцдийн зөвлөлөө хуралдуулаад, Их эеэ хийгээд явах юм бол энэ допингийн асуудлаар нэгэн тэгш шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг хүнийх нь эрхийг зургаан сараар хасаад, нөгөө хүнийх нь цолыг хасаад байна. Хууль бол бүгдэд нь эрх тэгш үйлчлэх ёстой гэдэг дээр л энд байгаа бөхчүүд байр сууриа илэрхийлж байгаа юм. Шинжилгээг сүүлийн жилүүдэд камерын бичлэгтэй өгч байгаа. Тэгээд бөхчүүдэд өөрийнх нь гарын үсэгтэй цаас аваад үлддэг. Өөр нэг цаас нь Допингийн эсрэг төв дээр байдаг. Шалгахыг хүсвэл тэр хоёр тулгаад үзэх боломжтой.

-Та нарын шаардлагын дагуу хоёрдугаар сарын 10-аас өмнө хуралдахгүй бол яах вэ?

-Дараагийн арга хэмжээ болгож Цагаан сарын барилдаанд барилдахгүй байж болох асуудал байна. Хоёрдугаарт нь, бөхчүүд эрх ашгаа хамгаалахын тулд өөр холбоо байгуулж болно. Монголд тийм практик байна. Сагсан бөмбөгийн хоёр холбоо байна. Тэгэхээр бид энэ жишгээр явах боломжтой гэж харж байгаа.

-Хэд хоногийн өмнө Х.Баянмөнх аварга ярьж байна лээ “Сайн дурын үндсэн дээрх ТББ. Бөхчүүд сайн дураараа л очиж барилдаж байгаа” гээд. Бид хэд цалин мөнгө авдаггүй, нийгмийн даатгал төлдөггүй, гэмтэж бэртлээ гэхэд хэн хариуцах юм бэ гэх жишээтэй. Одоо энэ бүхнийг Их эеийг хуралдуулахдаа тусгаж өгөх ёстой. Гол нь Э.Оюунболд гэдэг хүнийг эсэргүүцээд байгаа юм биш. Дэлхийн нийтээрээ допингтой ингэж хатуу тэмцэж байхад энэ асуудал дээр шийдвэр гаргахгүй яагаад ингэж удаж байна вэ гэдэг дээр л ард түмэн талцаад байгаа болохоос биш баруун зүүн аймгаараа ялгагдаад байх юм байхгүй шүү дээ. Бүгд л адил бөхчүүд

-Төрийн наадмаар яаж шинжилгээ өгдөг юм бэ?

-Бүгд камерын урд очоод бүх хувцсаа тайлна. Камерын өмнө хоёр хянагч эмч байдаг. Тэд нарын хажууд шээгээд шээсээ хоёр хуваагаад таглаад явуулдаг. Тэр таг нь гараар онгойх ямар ч боломжгүй. Лабораторид очоод тусгай багажаар онгойлгодог. Өөрсдөө лацдаад. Лацадсан шилэн дээрээ кодоо бичээд анкетаа бөглөөд нэг хувийг нь өөрсдөө авч үлддэг. Тэгээд нэг хувийг нь Солонгос руу явуулдаг. Иймд би үүн дээр ямар нэг будилаан гарах боломжгүй гэж бодож байна.

-Тэр гучаад бөхийн нэрийн талаар бид яг адил мэдээлэлтэй байгаа тул тэднийг бүгдийг нь нэрлээч ээ. Бүгдийг нь битгий харлуулаач ээ гэж  байгаа. Бас нэг бичлэг байгаа бидэнд. (Бичлэг: -Миний нэг найзыг мурьцан. Зургаан сая төгрөгийн тариа шахуулангуутаа “Ах нь наадахыг чинь нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье. Байнга авдаг”) Гол нь энэ залуу нь “аварга цолтой бөх” гэж яриад байгаа юм. Тэгэхээр яг ямар аварга юм бэ? Тодорхой болгох хэрэгтэй байна. Монгол улсад цөөхөн хэдэн аварга байгаа. Хууль шүүхийнхэн яг ямар аварга нь “мурьцан” юм бэ, тэрийг нь тодорхой болгох хэрэгтэй. Сэтгүүлч та нар ч энэ хүнээс очиж асуугаарай.

-Энэ бол эзэнтэй яриа. Өөрөө ингээд ярьсан байгаа. Тэгэхээр хууль хяналтынхан нь юм уу, бөхийн холбоо нь юм уу тодорхой болгох хэрэгтэй.

-Допинг чинь өөрөө Монголын улсын хилээр оруулах хориотой бэлдмэл шүү дээ. Түүнийг зардаг, оруулж ирдэг нэртэй устай хоёр гурван хүн байдаг гээд бичлэг дээрээ яриад байгаа юм. Тэгэхээр хууль хяналтын байгууллага ажлаа хийгээд энэ залуугаас ямар хүн зараад байдгийг нь тодруулах хэрэгтэй. Нөгөө талаараа далд хэлбэрийн хар тамхи шиг ч яваад байгаа юм билүү. Энэ бүхэн бол манай бөхчүүдийн нэр төрд арай дэндүү халдаж байна.

-Бичлэг интернэт дээр байгаа. Хүн болгон үзэж байгаа байх. Мөн бид гурван зүйл дээр санаа нэг байгаа. Нэгдүгээрт, сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд өөрсдөө буруутай. Хоёрдугаарт, хориотой зүйлийг зарж борлуулж байгаа хүмүүс бас буруутай. Дээр нь, сэргээш хэрэглээд азаа туршаад үзэх боломжтой юм биш үү гэсэн байдалд бөхийн холбоо бөхчүүдийг оруулаад байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй 8 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 12 цагийн өмнө
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ 12 цагийн өмнө
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 12 цагийн өмнө
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой 14 цагийн өмнө
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна 15 цагийн өмнө
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ 15 цагийн өмнө
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа 15 цагийн өмнө
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 17 цагийн өмнө
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно 17 цагийн өмнө
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна 17 цагийн өмнө
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ 18 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно 19 цагийн өмнө
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа үр дүнг үнэлж, дүгнэх арга зүй сэдэвт сургалт зохион байгуулж байна Өчигдөр
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралд бодитой нөлөөлөх ёстой Өчигдөр
Монгол Улсаас 37 иргэнийг албадан гаргажээ Өчигдөр
АТГ: Оюун-Эрдэнийн Тэмүүлэнг ирж тайлбар өгөхийг мэдэгдсэн Өчигдөр
Цэргийн гавьяаны одонгоор гурав, цэргийн хүндэт медалиар долоон хүн шагналаа Өчигдөр
Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ Өчигдөр