Б.Цогтбаатар: Элчин сайдаар томилогдох хүн хэлтэй байх эсэх нь сонин биш

О.Шүрэнцэцэг
2020/01/24

 

-Коронавирусын өвчлөл манай улстай их ойрхон байна. Энэ байдал олон улсын харилцаа талаасаа ямар нэг байдлаар нөлөөлөх үү?

-Гадаад харилцаа талаас сөргөөр нөлөөлөхгүй. Харин ч улс орнууд хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Хамтын ажиллагаа нь яаж илрэх вэ гэхээр юуг ч нуулгүй ил байлгах ёстой. Мэдээлэл дутуу бол алдах эрсдэлтэй учраас ил байх ёстой. Хил хаана гэдэг бол эдийн засаг, нийгмийн маш их үр дагавартай. Бүгдийг тооцож үзэх хэрэгтэй. Өнөөдөр ЭМЯ манайх хоёр хамтарч ажиллаад арга хэмжээ аваад эхэлсэн байгаа. Хил гааль дээр ажиллаж байгаа хүмүүст урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Бид нарын зүгээс дэмжих арга хэмжээ авна. Гадаад байгаа консулын газруудаараа дамжуулаад иргэддээ мэдээллээ хүргэн байнга холбоотой ажиллаж байна.

-Болгарт Элчин сайдаар дэвшсэн Ц.Цэнгэлийн хэлний мэдлэг шүүмжлэл дагуулж байна. Элчин томилохдоо хэлний мэдлэгийг нь хэрхэн анхаардаг юм бэ? Мөн Ц.Цэнгэлийг өмнө нь хэрэгт холбогдсон тухай зарим мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.

-Хэрэгт холбогдсон тухай мэдээлэл надад байхгүй. Бид АТГ  зэргээс саналаа авдаг. Элчин сайд гэдэг дипломат төлөөлөгчийн газрыг удирдах хүн. Тийм тушаалд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүн томилдог, бусад орнуудад ч тийм байдаг.

Тэгэхээр Болгарт нэгдүгээрт болгар хэлтэй хүн бол сайн байна. Тийм хүн байхгүй байна. Тэгэхээр НҮБ-ын үндсэн таван хэл болох англи, орос, испани, араб, франц хэл нь Болгарын хувьд бүгд гадаад хэл. Харин Ц.Цэлмэг нь Орост сургууль төгссөн, оросоор ярьдаг хүн. Дээр нь тэнд хэрэгтэй үед нь орчуулаад өгөх мэргэжлийн баг байгаа.

Болгарт урьд өмнө нь томилогдож байсан хүмүүс бүгд англи хэлтэй байсан уу гээд судлаад үзээрэй. Болгар, Унгар гээд Зүүн Европын олон оронд бид тухайн үедээ төрийн бодлогыг таниулах, явуулах мэдлэгтэй, туршлагатай хүнээ томилоод явуулж байсан тохиолдол олон. Манайд ч гадаад орнууд өндөр албан тушаал хашиж байсан хүнээ томилоод явуулдаг. Ц.Цэнгэл нь Засгийн газрын гишүүн байсан, УИХ-ын гишүүн байсан, төрийн бодлогыг сайдын хувьд ч УИХ-ын гишүүний хувьд ч явуулж байсан хүн. Одоо гадаадад Монголын төрийн албыг явуулах гэж байна. Энд төрийн алба хааж байсан хүн тэнд ч очоод төрийн алба хашиж болно.

Харин Их Британи, АНУ эсвэл Олон улсын байгууллагуудад суух хүмүүсийг томилохдоо франц, англи хэлтэй хүмүүсийг нэгдүгээрт авч үзнэ шүү дээ. Харин бусад улсуудад тухайн орны хэлтэй хүн байна уу гэдгийг л анхаарна.

-Германд баригдсан хүмүүсийн талаар?

-Германд баригдсан хүмүүсийн талаар Гадаад яамны зүгээс бүрэн хамтарч ажиллаад өгөх ёстой бүх мэдээллийг өгөөд явж байна. Мөн тэнд тусгай албадын тусгай мэдээллийн тухай яригдаж байна. Иймд миний зүгээс ямар нэг тайлбар өгөх аргагүй.Тусгай байгууллагууд хоорондоо л энэ асуудлуудаа ярьж байгаа байх.

Элчин сайд нарын талаар нэг зүйлийг яг бодит үнэнээр нь яримаар байна. Элчин сайдыг томилох асуудал бол Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн офисоор дамжиж шийдэгддэг. Энэ бүгд улс төрийн байгууллагууд, шийдвэр нь улс төрийн шийдвэр. Бусад бүх улсад ч тийм байна. Сая 11 элчин сайдыг томилох дээр 9 нь бүх насаараа Гадаад яаманд ажиллаж байсан хүмүүс байгаа. Ингэж мэргэжлийн хүмүүсийг томилж байсан тохиолдол маш ховор шүү. Би бол Гадаад яамны газрыг дарга, Элчин сайдын түвшинд хүрэх хүмүүсийг ихэнхэд нь оруулж ирж байгаа. Урьд нь улс төрийн маш их шахаа, тохироо байхгүй болсон. Харин зарим оронд төрийн байгууллагыг явуулах чадвар дээр нь суурилаад нэг хоёр хүн оруулж ирж байгаа. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 8 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 9 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 14 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 14 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21