Процесс: Бид “Ресорт ворлд Тэрэлж” амралтын газраас 3.5 гр хар тамхийг хэрхэн илрүүлсэн бэ?


Манай сайтын мэдээллийн голлох эх сурвалж нь иргэд байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдний эдлэх ёстой хуулийн эрх зөрчигдсөн асуудлуудыг манай редакцид мэдээлснээр бид асуудлыг судлан, мэдээлэл сурвалжилга бэлтгэдэг.

Иргэн О манай редакцид хандан, Налайх дүүргийн 6-р хороонд байрлах “Ресорт ворлд тэрэлж хотел” гэх амралтын газрын ажилчид ажлын байран дээрээ хар тамхи хэрэглэж байгаа нь тухайн амралтын газрын хяналтын камерт үлдсэнийг баримтаар авчран өгсөн юм. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны 11-р сарын 27-ний өдөр тухайн амрталтын газрын ажилчид болох Б, Г нар уурын зуухандаа хар тамхи хэрэглэж байгаа нь бичлэгт үлджээ.

Тухайн асуудлыг амралтын газрын удирдлагууд, тодруулбал, менежер Т мэдэж, нийт ажилчдын хурал зарлаж, асуудлыг тодруулаад, хар тамхи хэрэглэхдээ ашигласан ундааны хуванцар сав зэргийг хураан авсан байна. Ингээд “Байгууллагын нэр төртэй холбоотой асуудал учир цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүйгээр хав дарах нь зүйтэй” хэмээн ажилчиддаа үүрэг болгосон гэлээ.  Ингээд хар тамхи хэрэглэсэн хоёр ажилтнаа “Согтууруулах ундаа хэрэглэсэн” шалтгаанаар ажлаас нь халсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.

Харин тухайн үед хамгаалалтын албанд ажиллаж байсан иргэн О тэдний хэрэглэж байгаад үлдээсэн хар тамхины үлдэгдэл хэсгийг тухайн амралтын газрын хашаанд байх нэгэн хус модны ур хэсгийн нүхэнд нуусан байна. Тэрбээр, “асуудал үүсч шалгагдвал баримт үлдэх ёстой” гэж үзсэн учраас тухайн нүхэнд хийсэн гэв.

Манай редакцид ирсэн тухайн амралтын газрын 2019.11.27-ний өдрийн камерын бичлэгнээс гадна, тухайн модны ур хэсгийн нүхэнд нуусан хар тамхийг ил болгож, холбогдох хууль хяналтын байгууллагад баримт гарган өгөх шаардлагатай гэж бид үзсэн учир мэдээллийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан өгсөн.

Ингэснээр манай сурвалжлах багтай хамт ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тухайн амрталтын газарт очсон юм. /2020.01.22/

Иргэний өгсөн мэдээллийн дагуу тухайн хус модны ур хэсгийн нүхийг шалгахад тугалган цаасанд боосон зүйл байгааг Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тодорхой болгов. Ингэхдээ тус амралтын газрын төлөөлөл болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулан тухайн хэсэгт хэргийн газрын үзлэг, хэмжилт хийгээд, уг боодолтой зүйлийг гарган авсан.  

Ингээд боодолтой зүйлийг тусгай жингээр жинлэж үзэхэд 3.5 грамм жинтэй, бор хүрэн энгийн хуурай зүйл нэг цул бүхэллэг болон хөлдсөн байсныг баримтаар хураан авч, шинжилгээнд явуулахаа хэлсэн. Цагдаагийн байгууллагын шинжилгээний дүн ирэх долоо хоногт албажин гарах юм.

Тухайн нунтаг нь хар тамхины ургамал бөгөөд өөр нэгэн зүйлтэй хольж боловсруулсан зүйл гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Цагдаагийн алба хаагчдын бидэнд өгсөн мэдээллээр “уг асуудалд холбогдуулан мэдээлэгч иргэн болоод тухайн амралтын газрын ажилчид, тухайн үед хэрэглэж байгаад ажлаасаа халагдсан иргэд зэргээс холбогдох мэдээллийг авч, шалгана” гэсэн тайлбарыг өглөө.

Нэмж мэдээлэхэд, тухайн үед уг бодисыг хэрэглэж байгаад ажлаасаа халагдсан иргэн Г, Б нар нь Налайх дүүргийн иргэд бөгөөд өмнө нь хар тамхины хэргээр цагдаагийн байгрууллагад баригдаж, шалгагдаж, шүүхээс тэнсэн харгалзах ялтай байсан гэх мэдээлэл байгаа юм.  

Нэгэнт цагдаагийн байгууллага баримтыг хураан авч, асуудлыг шалгаж эхэлсэн тул бид Цагаан тахал гэгдэх хар тамхитай холбоотой энэ асуудлаар лавшруулан мэдээллийг хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд 61.8 сая орчим толгой мал өвөлжинө 13 цагийн өмнө
Таны тэтгэвэр дээр хэдэн төгрөг нэмэгдэх вэ? 13 цагийн өмнө
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан өнөөдөр 11 цагт болно 15 цагийн өмнө
Зарим нутгаар цас орно 15 цагийн өмнө
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа Өчигдөр
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа Өчигдөр
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ Өчигдөр
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана Өчигдөр
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна Өчигдөр
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ Өчигдөр
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 2026/10/22
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 2026/10/22
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 2026/10/22
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 2026/10/22
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 2026/10/22
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 2026/10/22