“Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч мэднэ”

О.Шүрэнцэцэг
2020/01/23

Засгийн газрын ху­рал­даа­наар өнгөрсөн арваннэгдүгээр сард  Элчин сайд нарыг томи­лох, эргүүлэн татах  асуудлыг хэлэлцэн дэмж­сэн. Элчин сайдаар то­ми­лог­дох эрхмүүдийн нэр­сийн жагсаалтад:

1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүү­лэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Бол­гар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,

2.Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

3.Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

4.Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

5.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

6.Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

7.Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,

8.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг,

9.Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,

10.Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

11.Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилохоор шийдвэрлээд байв.

Засгийн газар  шийдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, дараа нь УИХ-аар оруулж батлуулдаг. Тэгвэл өчигдөр Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Элчин сайд нарыг томилох асуудлыг  дахин  хэлэлцжээ. Энэ удаа

-Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,

-Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,

-ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад

-БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,

-ГХЯ-ны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,

-ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргиз улсад,

-Гадаад харилцааны яамны АОДАГ-ын дэд дарга Д.Ганболдыг Эмират улсад Элчин сайдаар илгээхээр  томилгоо хийсэн мэдээлэл  байна. Гэхдээ энэ нь  эцсийн шийдвэр биш юм. Ерөнхийлөгч, УИХ гээд шат дараалсан даваа-нуудыг Элчин сайдаар томилогдох эрхмүүд давна  гэсэн үг. Томилогдохгүй байх, Элчин сайдад нэр дэвшсэн эрхмүүдийн нэр солигдох, тухайн улс орны хувьд ч холио солио орох магадлалтайг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс ихээхэн хамаарахаар байгааг улс төрийн хүрээнд ярьж байна.

 

Д.Цогтбаатар: Элчин сайд Б.Чулуунхүүг солих асуудал яригдсан

 

Засгийн газрын хуралдаанаар  Элчин сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэний дараа  Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатараас  зарим асуудлыг тодрууллаа.

 

-Засгийн газрын хуралдаанаар хэдэн улсын Элчин сайдын асуудлыг хэлэлцсэн бэ?

-Нийт 11 Элчин сайдын нэрийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Чех, Унгар, Болгар, Итали, Франц зэрэг 11 газарт суух Элчин сайд нарын нэрийг өргөн барьсан. Энэ нэрсийг Засгийн газраас Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барина. Тэндээс УИХ руу оруулж танилцуулна. Элчин сайдыг томилох нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм.

-Австрали улсад суух Элчин сайдаар Н.Анх­баярыг томилгоо өөрч­лөгдсөн үү. Мөн Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү казино тоглосон гэх асуудалд холбогдоод байна?

-Энэ асуудлыг бид Ерөнхийлөгчид өргөн барьсан. Буцааж татаагүй. Тиймээс асуудал яригдаад явж байгаа гэсэн үг.  Б.Чулуунхүү Элчин сайдын тухайд угаасаа солих гээд асуудал нь орчихсон байгаа. Хэрэв казино тоглосон байвал бид даруй эгүүлэн татах саналыг эрх бүхий байгууллагад нь оруулна. Харин төлөөлөгчдийг дагаад явж байсан бол тэрийгээ нотло гэсэн.  Элчин сайд тоглоогүй гэсэн мэдээлэл авсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 6 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 7 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 7 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 8 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 21 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2026/07/30
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30