ТҮЙМЭРТ НАЙМАН ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан-Уулын "Нүхтийн-Ам" гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2017.04.26-ны өдрийн 12:22 цагт/ ОБЕГ-ын харъяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах 105 анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллалаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Богдхан-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид, орон нутгийн нийт 185 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 16:20 цагт цурманд оруулсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 ангийн 59 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна.

Гарч байгаа түймрийн 90 орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Тухайлбал, өчигдрийн түймэр "Нүхтийн ам" дах хувийн орон сууцнуудын харуулын ажилтан 52 настай эрэгтэй ил гал түлж, гал алдсанаас гарсан нь тогтоогдоод байгаа юм байна.

Түймэрт найман га талбай шатжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул иргэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18