Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэх дэд хорооны хурал дахин хойшлов

О.Шүрэнцэцэг
2020/01/20

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн билээ. Уг саналыг УИХ-аар 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Гэсэн ч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр хойшлуулсан юм. Тодруулбал, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаадад томилолттой байсан бөгөөд бүх гишүүний саналаар асуудлыг шийдвэрлэхээр болсон.

Тэгвэл өнөөдөр ч бас тус дэд хорооны гишүүдийн ирц хүрээгүй байна. Учир нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй аж. Тиймээс хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахалж, бүрэлдэхүүнд нь Шадар сайд Ө.Энхтүвшин, БХ-ын сайд Н.Энхболд, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар багтдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 9 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 12 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 13 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 13 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 14 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 15 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21