Хоолойг эмгүйгээр эмчлэх аргууд

О.Шүрэнцэцэг
2020/01/19

Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Энэ жилийн хувьд цас бага орсноос хуурай, хүйтэн, бохир агаар амьсгалж, хүүхэд томчуудгүй хоолойн өвчинд нэрвэгдэх нь элбэг байна. Тиймээс дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх боломжуудын талаарх мэдээллийг  хүргэе. Энэхүү аргуудыг эхэлж буй үед хэрэглэхээс гадна гурав  хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе.

1# ЧИЙГШИЛ.  Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. Иймээс гэртээ байнгын их цэвэрлэгээ болон чийгшүүлэлт хийх хэрэгтэй. Хэрэв танд зориулалтын аппарат байхгүй бол чийгтэй алчуур норгож тавьж болно.

2# УУХ ЗҮЙЛС.  Дээр хэлсэнчлэн хоолой үргэлж хатдаг тул хүүхдэд маш сайн халуун бүлээн уулгах хэрэгтэй. Аль болох чихэргүй дархлаажуулах төрлийн ундаа бэлдэж өгөх. Үүнд: хөөрүүлсэн сүү, хярам, аньсны шүүс, аарц, чацаргана, үзэмний шүүс мөн ус.

3# САРМИС.  Сармис бактери устгагч хамгийн шилдэг байгалийн эм бөгөөд хэрэв идэж чадаж байвал жижиглэн идүүлэх, хэрэв идэхгүй байвал хоолонд нь жирийн үед хэрэглэдгээс ихээр хийж өгөх. Мөн сармисыг хувааж хоолойн хоёр талд өвддөг хэсгүүдээр арчих нь өвдөлтийг басагадаг байна.

4# ЗӨГИЙН БАЛ. Бас нэг төрлийн байгалийн эм бөгөөд өдөрт 1-5 настай хүүхдүүдэд тал цайны халбага, 6-11 настай хүүхдүүдэд нэг цайны халбага цэвэр зөгийн балыг уулгаснаар хоолойн өвчнийг намжаадаг байна. Нэгээс доош насны хүүхдэд зөгийн бал өгөх хориотой, учир нь тэдний хоол боловсоруулах эрхтэн үүнийг боловсруулах чадамжгүй. Ханиаданд зөгийн балыг бас олон төрлөөр хэрэглэдэг тул намар цэвэр зөгийн бал худалдан авч хадгалах хэрэгтэй.

5# АМ ЗАЙЛАХ. Хэрэв таны хүүхэд ам зайлах үйлдэл хийж чаддаг бол дараах бэлдмэлүүдээр амыг зайлснаар аман дахь бактерийг устгах үйлчилгээ үзүүлнэ.

– Давсны уусмал: нэг цайны аяга халуун бүлээн усанд тал цайны халбага давс хийж хутган зайлах

– Ванжингарав ургамал:эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалийн гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдрийн 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах

– Царван: ванжингаравыг бодвол хурц муухай амттай боловч үйлчилгээ сайтай.Эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалын гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдрийн 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах. Хэрэв зайлах боломжгүй муухай амттай бол хандлаад хөвөнд шингээж хоолойн гаднаас марлаар боож унтуулахад хоолойн өвчин арилдаг. – Жамц давс: байгалын энэхүү давсыг долоох нь хоолойн өвчнөөс сэргийлэхээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй

– Гаа: гаатай чихэр хоолой өвдсөн үед хэрэглэх нь эхэлж буй үед намдаах ид шидтэй. Монос аптект худалдаалдаг mint ball нэртэй цэнхэр гаа их үр дүнтэй.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр