Нэг ямаа хулгайлсан иргэн 5 хүртэлх жилийн ялтай, 9 сая ямаа хулгайлсан УИХ-ын гишүүн ялгүй

О.Шүрэнцэцэг
2020/01/16

Нэг ямаа хулгайлсан иргэн 5 хүртэлх жилийн ялтай 9 сая ямаа хулгайлсан УИХ-ын гишүүн ялгүй УИХ-ын өнөөдрийн /2020.01.16/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийг 61.5 хувийн саналаар баталлаа. Уг хуулийн төслийг 39 гишүүн хэлэлцэн баталлаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд НАЙМАН бог, эсхүл ХОЁР бодоос дээш мал хулгайлсан, мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн этгээдэд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, НЭГ бог хулгай хийвэл ЗУРГААН сараас ТАВАН жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасан байна. Шинэ эрүүгийн хууль энгийн иргэд сэтгүүлч нартай хортой, шоронжсон болох нь харагдаж байна.  ЖҮДС-аас 900 сая төгрөгийг хуйвалдаад хулгайлаад идчихсэн УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй хоёр жил болж байна. Гэтэл нэг ямаа хулгайлсан иргэнийг тав хүртэлх жил хорих хуулийг өнөөдөр баталсан аж. Гэтэл бөөнөөрөө ЖДҮ-гийн сангаас 9 сая ямаатай тэнцэх хэмжээний мөнгө хулгайлсан УИХ-ын гишүүд нуруу тэнэгэр алхаж байна. Нэг ямааг зах зээлийн ханшаар 100,000 төгрөгөөр тооцоолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 11 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 12 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21