Сонгуулийн үеэр Фэйсбүүк компани манайд салбар нээж, төлөөллөө ажиллуулна

О.Шүрэнцэцэг
2020/01/16

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгээс УИХ-ын сонгуулийн тухай хууль болон, УИХ-ын ээлжит сонгуулийн зохион байгуулалттай холбоотой дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сард болно. Сонгуулийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг парламент хэлэлцэж баталсан. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс сонгуулийн жил эхэлсэн. Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн оноос бэлтгэл ажлыг хийж байна. Ингэхдээ бид сонгуулийн автоматжуулсан системийн бэлэн байдал, тенхик хэрэгслээр хангах чиглэлд ажиллалаа. Бид одоо УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотой хуулийн хэрэгжилт, түүнд заасан загвар маягтуудыг боловсруулж байна. Энэ ажлыг нэгдүгээр улиралд багтаан бэлэн болгох ёстой. Сонгууль явуулах хугацаатай холбоотой үндсэн баримтуудыг боловсруулаад дууссан. Мөн сонгуулийн үеэр хамтарсан ажлын хэсэг гарч ажилладаг. Сонгуульд ажиллах төрийн алба хаагчдыг шалгаруулах судалгааны ажлыг хийж байгаа. Ажлын хэсгийг хугацаанд нь байгуулна.

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд ямар шинэ заалтууд орсон бэ?
-Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар болсон. УИХ-ын сонгуулийн тухай хууль 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэсэн нарийвчилсан заалтуудыг хуульд тусгасан. Түүнчлэн сонгууль зохион байгуулах хугацаа тодорхойгүй байсан. Үүнийг цэгцэлж, хугацааг тодорхой болгосон. Тодруулбал, нэр дэвшигч үнэмлэхээ авсан өдрөөс сурталчилгааны ажлаа эхлүүлэх боломжтой. Өмнөх хуулиараа нэр дэвшигч үнэмлэхээ аваад дөрөв хоног хүлээдэг байсан.  Мөн  сонгууль зохион байгуулах төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгосон. Энэ хуульд цахим орчинтой холбоотой шинэ хуулийн заалт орсон. Өмнө нь зөвхөн радио телевизээр сонгуулийн сурталчилгааг дамжуулах талаар зохицуулалт  байсан. Сонгуультай холбоотой зөрчил, маргаан нэлээд үүсдэг. Энэ асуудлыг шийдэж, 80 гаруй зөрчлийг хуульчилсан. Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхэд Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах газар зэрэг нийт долоон байгууллага хяналт тавьж ажиллана.

-Цахим орчинтой холбоотой шинэ заалт орсон гэлээ. Ямар зохицуулалтууд орсон юм бэ?
-Сонгуулийн сурталчилгааг цахим орчинд гурван хэлбэрээр явуулж болно гэж хуульд заасан. Нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн цахим сайт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар, бусад цахим хэрэгслээр явуулж болно. Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. Хуурамч хаягнаас  мэдээлэл тараах асуудалд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ удаагийн сонгуулиар бид Фэйсбүүк компанитай хамтарч ажиллахаар болсон. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд тус компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахим уулзалт хийж байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны ажлыг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоосон байхаар хуульчилсан. Сурталчилгааг зогсоогоогүй бол арга хэмжээ авна. Радио, телевизээр дамжуулах сурталчилгааны чиг үүргийг өмнөх хуулиараа зохицуулна.

-Тойрог байгуулах, мандатын тоо хуваарилах асуудлаар СЕХ УИХ-д санал хүргүүлдэг.  Тойрог, мандатыг хэрхэн хуваарилахаар санал хүргүүлсэн бэ?
-Парламент энэ сард багтааж УИХ-ын сонгуулийг товлон зарлах, тойрог мандат хуваарилах, санал авах өдрийг тодорхой болгох ёстой. Санал өгөх өдрийг зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах саналыг Сонгуулийн ерөнхий хорооноос хүргүүлсэн. УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын ажлын сүүлийн өдөр гэж заасан байдаг. Харин энэ жил зургадугаар сарын 24 лхагва гараг байгаа. Долоо хоногийн сүүлийн өдөр иргэд амарч саналаа өгөхгүй байх нь их байдаг учраас энэ өдрийг сонгосон.

-УИХ-ын гишүүд сар шинийн баяраар иргэдэд гарын бэлэг хүргүүлдэг.  Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн аливаа этгээд нийтийг хамарсан уралдаан тэмцээн,  баяр наадам, хүлээн авалт зохион байгуулах, мөнгө, эд бараа тараах, гадаадад аялуулах зэргийг хуулиар хориглосон.  Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-ын гишүүдийн хувьд тайлан тавих ажил нээлттэй. Харин сурталчилгаа явуулахыг хориглоно. Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох зохицуулалттай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 7 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 11 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 12 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21