Н.Багабанди тэтгэврийн зээл аваагүйгээ нотолж, дансны хуулгаа "дэлгэв"

О.Шүрэнцэцэг
2020/01/15

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргасны дагуу “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль”-ийг Улсын Их Хурал  өнгөрсөн долоо хоногт баталсан. Уг хуулийн төсөл Байнгын хороодоор хэлэлцэгдэж байх явцтай зэрэгцэн нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрх мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгосон байна.

 

 

Дашрамд дуулгахад сүүлийн үед улс төрийн зорилгоор хуурамч хаягнаас цахим орчинд хүн гүтгэсэн худал мэдээллийг асар ихээр түгээх болсон.

Энэ асуудал нь зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд түгээмэл ажиглагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэхүү эзэн холбогдогчгүй хуурамч хаягнаас түгээсэн ташаа мэдээллийн ээлжит хохирогч болжээ. Иймд хуурамч хаягнаас иргэдийг гүтгэх, хохироох, ташаа мэдээлэл түгээж буй асуудлыг  хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч үнэн зөвийг тогтоон хариуцлага тооцох механизмыг эрчимжүүлэх шаардлагатай байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 7 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 8 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 9 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 11 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 12 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 12 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 13 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 13 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21