Г.Занданшатар: Ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан

О.Шүрэнцэцэг
2020/01/14

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ЗАЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД

УЛСЫН ИХ ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

  Эрхэм хүндэт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат,  Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүд ээ!

 Та бүхэнд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндийг мэндчилье!

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд гардуулж байна.

 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөж, 4 парламент дамжсан. Энэ удаагийн Улсын Их Хурал энэхүү үйл хэргийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, баталлаа.

 Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ.

 Түүнчлэн үндэсний зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас шаардлагатай арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан.

 Иргэд, олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгч, парламентад суудалтай Ардчилсан Нам, бусад улс төрийн хүчнүүдээс ирүүлсэн төсөл, саналууд нь Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд давхацсан, нэг утга санаатай зүйл заалтууд олон байлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна.

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг мөн өдөр санал авахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд төсөл санаачлагч биечлэн хүргэж, холбогдох хариуг авсан билээ.

  Эрхэм Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд ээ,

  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн байна. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт-тэнцлийг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:

-Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах;

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, ашиглалт, зарцуулалт нь тэдний нийтлэг ашиг сонирхлыг ханган, тэгш, шударга хуваарилагдах;

-Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах;

 -Хууль санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох;

-Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх;

-Шүүхийн бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, Шүүхийн сахилгын хороог шинэчлэн байгуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан болно.

 Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих, хууль дээдлэх ёс, хуулийн засаглал  батжих үндэс суурь болох юм.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 28 жилийн ололт амжилтаа дүгнэн, алдаа сургамжаа цэгнэсэн, Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимд бүрнээ нийцсэн өөрчлөлт болсон гэж үзэж байна.

Та бүхэнд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 11 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 13 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21