Хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдсан хэргүүдийг сэргээн шалгана

О.Шүрэнцэцэг
2020/01/13

УИХ-ын чуулганы баа­сан гаригийн хуралдаанаар хоёр ч хуулийн төслийг эцэслэн, баталлаа. Ту­хайл­бал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийг баталсан. Ингэснээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалт өөрч­лөгдөж байна.  Өнгөрсөн хугацаанд мөрдөн бай­цаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүссэнээс авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаагдах тохиолдол байв.

Эрүүгийн хууль хэрэг­жиж эхэлсэн 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойшх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөр­дөн байцаалтын шатанд 2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэргийг хэ­рэг­сэхгүй болгожээ. Харин хууль батлагдсанаар  шүүхээр шийдээгүй хэрэг­сэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах эрх зүйн үндэслэлтэй болсон гэдгийг ажлын хэсгийнхэн тайлбарлаж байв.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийсэн хуулийг зориудаар баталсан тухай их шуугисан. Үүнд бодит тайлбар авмаар байна. Энэ хугацаанд улсад хохиролтой хэдий хэмжээний авлигын хэрэг хэрэгсэхгүй болов. Хөөн хэлэлцэх хугацааг урдаас ярьж төлөвлөж оруулсан гэж би ойлгодог. Ийм ойлголттой хүн ч олон бий” гэв.

Хууль зүйн байн­гын хорооны дарга Х.Ням­баатар “2017 оны долдугаар сарын 1-нд  орсон өөрчлөлтөөр хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгоогүй. Харин хүн төрлөхт­ний эсрэг гэмт хэ­рэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тоолдоггүй эрүүгийн зарчим манайд үйлчилдэг байсан.  Дээрх хуулиар зарим хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолох аргачлалд өөрчлөлт орсон.  Ажлын хэсэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-тай холбоотой зохицуулалтыг зарчмын зөрүүтэй санал болгож оруулж ирж өөрчлөөгүй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Тамгын газраас лавлагаа авч болно” гэлээ.

Ийнхүү Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуу­­лийг баталснаар шүүх, прокурор, мөрдөн бай­цаал­тын шатанд байгаа хэргүүдийн хөөн хэлэцлэх хугацааг зогсоох, сэргээн шалгах боломжтой болсон байна.

Түүнчлэн УИХ-ын чуул­ганаар Иргэний тэт­гэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав.   Яаралтай горимоор орж ирсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт  44 гишүүн оролцож 35 нь дэмжсэн.   Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Жавхлан, Д.Мурат, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Г.Солтан, Ч.Улаан, Д.Цогтбаатар, Н.Цэрэнбат нар дэмжээгүй.  Хууль батлагдсанаар ахмад настны зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, түүнээс илүү гарсанг нь өөрсдөө төлөхөөр болов. Мөн тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэнд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэт цаас олгох бөгөөд үүнийг 2021 оны тавдугаар сараас авах боломжтой болно. Нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн нэг сая төгрөгийн зөрүүг бондын эрхийн бичгээр буцааж олгоно. Ахмад нас­тан жилд нэг удаа зур­гаан сарын хугацаатай тэтгэв­рийн зээл авах эрхтэй  гэсэн заал­тыг хуулийн төс­өлд тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 6 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 7 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 10 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 11 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 11 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 12 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 13 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 13 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21